• Өнөөдөр 2025-05-18

О.Хангай: Хахуульгүй гэгддэг “Алдарт эх”-ийн одонг эхнэр минь авч чадаагүй

2024-03-04,   26507

Улсын аварга О.Хангай “Алдарт эх”-ийн одонтой холбоотой асуудлаар цахим орчинд байр сууриа илэрхийлжээ.
 
Тэрбээр “Удахгүй болох Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын мэндийг хоёр ээждээ, хайртай ханьдаа, дөрвөн сайхан охиндоо болон Монголынхоо сайхан бүсгүйчүүддээ хүргэе.
 
Хахуульгүй гэгддэг Алдарт эхийн одонгоо авч чадаагүй гэр бүлийнхээ бяцхан түүхээс хуваалцъя. Манай эхнэр дөрвөн хүүхэд төрүүлсэн ч, анхны хүүхдээ хоёр нас дөрвөн сартай байхад нь гэнэтийн ослоор алдсан. Дөрөв дэх хүүхдээ төрүүлээд нэг нас хүрсний дараа харьяа хороондоо “Алдарт-Эх”-ийн хоёрдугаар одон авах материалаа бүрдүүлэн өгcөн. (төрсний болон нас барсны гэрчилгээг хавсаргасан байсан)
 
Хорооноос "Одонгоо авахдаа бэлдээрэй" гэж мэдэгдсэн учраас 2023 оны тавдугаар сарын 25 хүртэл тэрүүхэндээ эхнэрээ баярлуулахаар дээл хувцас, баяр хүргэхээр ирсэн ах дүү, найз нөхдөө дайлахаар энэ баярт өдрийг гэр бүлээрээ хүлээж байлаа. (Эхнэр маань ч одонгоо авахаар тураад гуалиг болсон байлаа)
 
Ерөнхийлөгчөөс одонгоо авдаг уламжлалын дагуу хүлээж, хэдний өдөр авахаа мэдэх зорилгоор тодруулахад нэр нь байхгүй талаар мэдээд шоконд орсон.
 
Хороо, дүүргээс асуухад нэр нь баталгаажсан гэсэн. Учрыг бүрэн тодруулахаар нийслэл болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас асуухад одоо үйлчилж буй “Олон хүүхдийг төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хуулийн дагуу төрүүлсэн дөрвөн хүүхэд нь амьд сэрүүн байх ёстой юм байжээ. Дөрвөн хүүхэд төрүүлсэн ч “Алдарт-Эх”-ийн хоёрдугаар одон авах боломжгүй гэдэг хариуг авлаа.
 
Одонгоо авна гээд баяр хөөр болж байсан манай гэр бүлд бөөн уйтгар гуниг боллоо. Өөрөө тодруулаагүй байсан бол зургаадугаар сарын 1-нд юу ч мэдээгүй очоод Төрийн ордны гаднаас буцах байжээ. Гэхдээ л чи минь миний хувьд Алдарт-Эх шүү. Эндээс дүгнэхэд та том хүүхдээ насанд хүртэл өсгөсөн ч дөрөв дэх хүүхэд тань нэг нас хүрээгүй байхад том хүүхэд нь эндэхэд тухайн эх одон авахгүй юм байна лээ.
 
Эх нь хэвлийдээ тээж төрүүлэн, өсгөсөн эхийн хөдөлмөрийг яагаад үнэлэхгүй байгаа юм бэ. Энэ асуудал тухайн гэр бүлийн хувьд маш эмзэг сэдэв байдаг тул төдийлөн илэрхийлээд байдаггүй. Манай гэр бүлтэй адил асуудал тохиолдсон ээжүүдийг төлөөлж Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандахад "Санал оруулах талаар судлая" гэсэн хариуг өгсөн.
 
Тиймээс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, иргэнийхээ хувьд ийм асуудалтай олон гэр бүл, ээжүүдийн өмнөөс өөрийн байр суурь саналаа илэрхийлэхийг хүслээ. Монгол Улсын бүртгэлд бүртгүүлсэн л бол хүүхдийг нас барсан ч “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” энэ хуулинд хүүхдэд тооцож, энэрэнгүй хүнлэг зарчим, заалтыг тусгасан өөрчлөлтийг оруулж, мянга мянган ээжүүдийн ЭЛГИЙГ ДЭВТЭЭЖ, ЭНГЭРИЙГ НЬ МЯЛААЖ өгөхийг хүсэж байна.
 
Уг нь тэр хууль нь зургаан заалттай, нэг л хуудас юм байна лээ. За бүгдээрээ сайхан баярлаарай” гэжээ.

О.Хангай: Хахуульгүй гэгддэг “Алдарт эх”-ийн одонг эхнэр минь авч чадаагүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 43
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-09 00:39:55
    Altantsetseg: Manaih yag iim aduudald orj baisan 3 dahi hvv maani 2 oi 8 sartai uwchnuur uud bolsiin 4duh hvvhdee gargasnii daraa horoonoos materialaa bvrdvvlj ug geed baihaar ni bvrdvvleed ugsun Neg shine zaalt orson uchraas olgohgvi gesen Tegeed 5 hvvhed turuulsnii daraa odon olgoson doo
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-08 12:41:06
    Иргэн: Манайд бол хахуулын эсрэг байгаа хүмүүсд дургүй байдаг тийм болоод эхнэрт нь одон өгөөгүй юм байлгүй дээ л гэж боджын энэ бол өнөөгын монголын нийгэм ийм л болцон
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-06 23:49:01
    Hi: Odongiin tuluu huuhed turuulj baigaa yum uu esvel uursdiu huu tuluu huuhed turuulj baigaa yum uu. Ter tumriig ni hayaach
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-06 16:15:20
    Т.долгорсүрэн: 6 хүүхэд өсгөсөн 1 хүүхдээ алдаад 5 бгаа нэгдүгээр одон авч чадаагүй л бгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-05 20:12:33
    Sarantsetseg: Hi duud min bas ene asuudal tulgarch bailaa.4n huuhed toruuleed baga n 1oi hurtel 4uulee neg gert amidarsan tohioldold olgono gesen huuli bdag gesen.Arai l ******** huuli shuu.oorchilvol taarna.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-05 19:32:02
    Ц. Нямбаяр: Эгч нь яг ийм шалтгаанаар одон авч чадаагүй 60 нас гарч явна. Би 5хүүхэд төрүүлсэн. 2хүүхэд маань нэг нь 1 настай нөгөө нь 8 настай нас барсан. Одонд орох гэхлээр 4дэх хүүхэд маань 1 нас хүрээгүй гэдэг шалтгаанаар одон авч чадаагүй өдий хүрсэн гомдолтой явдаг. Энэ хуулиа эргэж нэг хармаар юм үрээ алдсан эхийн сэтгэлийг ингэж болохгүй ээ төрүүлсөн нь үнэн байхад.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-05 14:30:16
    f: Ёстой зөв санаачлага байна. Энэ гэхдээ том асуудал. Үрээ алдсан эцэг эхийн сэтгэлийг тэгж урж болохгүй ээ. Үнэхээр том асуудал. 3 хүүхэд төрүүлсэн ээжил бас хүүхдийнх нь хүйсээр ялгаад байдаг явдал ч гэсэн хэцүү. Өгмөөр байдаг бол ганцааранд нь л өгчихгүй бүх ах дүү хамаатан садныхаа баахан олон хүүхэд гаргасан охидуудыг цуглуулчихаад чи Дархан бэр, чи Уран бэр гээд хажууд нь суугаа 2 хүү 2 охин гаргасан 2 охин 1 хүү гаргасан ээжүүдийг бараг хүн гэж үзэхгүй хэхэ. харанхуй бүдүүлгийн л шинж. Зүгээр л хүүхдүүдээ аюулгүй өсөж том болоход анхаарвал барав
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-05 13:17:21
    ж одгэрэл: зөв сэдэв бна иим хүмүүс олон бгаа шүү хууль эргэж харах хэрэгтэй хамгиин бага 6сарахс дээш хамт байх ёстой гээдэг тиим заалт байлаг өгөөгүй манай найз том хүү уэрэгт нас барсан жилийн дараа дүү гаорсан тэгэхэд ахтайгаа 6сар хамт бөхйгаагүй гээд өгөагүй бөөн гомдол бдаг даа хөөрхии
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-05 13:17:20
    ж одгэрэл: зөв сэдэв бна иим хүмүүс олон бгаа шүү хууль эргэж харах хэрэгтэй хамгиин бага 6сарахс дээш хамт байх ёстой гээдэг тиим заалт байлаг өгөөгүй манай найз том хүү уэрэгт нас барсан жилийн дараа дүү гаорсан тэгэхэд ахтайгаа 6сар хамт бөхйгаагүй гээд өгөагүй бөөн гомдол бдаг даа хөөрхии
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-05 13:02:59
    Д.п: Хөөрхий . Төрүүлсэн бол өгмөөр байна. Яг үнэн энэ шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-05 09:05:21
    Зочин: 4 доош хүүхэд төрүүлсэн нь ялгаварлан гадуурхагдаж ирсэн хорвоо , тэднийг төрүүлж өсгөсөнн бидний хөдөлмөрийг үнэлдэггүй нь их эвгүй санагддаг, хүнийг ялгаварлан гадуурхсан, хуучирсан арга барилаас татгалзаж хүүхэд төрүүлсэн бол эхийг нэг удаа амьдралд нь хэрэгтэй мөнгөн шагналаар урамшуулж байх нь амьдралд нь хэрэгтэй, олон хүүхэд төрүүлсний мөнгийг хүүхдийг нь 18 нас хүрэхээр болих хэрэгтэй байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-05 08:12:40
    Зочин: Тэгдэг юм байна лээ. Том охиноо ой хүргээд алдсан, 4 хүүхэд төрүүлсэн ч 6 нас хүртэл өсгөсөн байх (одоо тэтгэврийн бүрэн тэтгэвэр авах нөхцөлд бас ингэж байгаа) гэдэг. Уг нь 1 ой хүртлээ хүүхэд асрах өсгөх хамгийн гол хөдөлмөр ордог. Нэх худлаа 4 хүүхэд төрүүлсэн гэсэн ерөнхий юм яриад араас нь журам заалтаар хязгаарладаг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-05 07:28:39
    Dorj khand : Миний бодлоор 4 дэх хүүхэд өгч биш боп 4 хүүхэд алтан хэвлийгээс гарсан үнэн бол тэр эхэд одон өгөх ёстой Монгол улс хүн амаа өсгөх залуужуупах мөн бол
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-05 02:59:04
    Зочин.: Яг тэгдэг юм байналээ. Хүүгээ 2 ой хүргээд алдсан. 4 хүүхэд гаргасан. Гэтэл бас л алдарт ээжийн одонгоос хасагдсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-05 00:59:51
    Zul: Boduushtai Shan zuil bichjee uurchlult oruulaasai.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-05 00:46:35
    Ider Urangoo: Tiimee ene asuudal mash emzeg bi 5n hvvhed turvvlsen 2dahi hvvgee 3nastaid ni osloor aldsan baga hvv maani 20240nii 6sariin 16nd 1nas hvreh uchir ene jil awch chadhaargvi yum bnalee ugni bol nas barsan hvvhed ordog geed l bhaar ni ene jil awahnee gj bodoj bsn. Za yahawde 1jil hvleeh l yum bna gj suuna daa. Ene sedwiig hundsund mash ih bayrllaa.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 23:55:09
    зочин: миний нэг танил дүү анхны хүүхэд нь 1 настай эндсэн. түүнд одон өгсөншдээ. өгдөг юм шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 23:36:16
    Санжаа Зулаа: Зөв сэдэв хөндсөнд баярлалаа. Миний ээж 5 удаа төрж 2 хүүхдээ өвчний учир алдсан. Эхийн одонг нь мөн л энэ шалтгаанаар өгөхгүй байгаа. Одоо ээж минь 77той. Бид асууж сураглаж зөндөө явсан ч хуулинд ингэж заасан л гэдэг. Энэ хуулиа эргэж харах сэтгэл байдаггүй юм байх даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 23:24:08
    Зөв: Зөв биз дээ.баатар цолыг л нөхөн олгодог байх.харин одон авах үед нь 4-6 хүүхэд нь эрүүл саруул байх ёстой гэдэг нь зөв.өгсөн хойно нь бол буцааж авахгүй нь үнэн
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 22:33:15
    Erdenebat: Awraga zow sedew hondoj bna zarim neg usan tenegvvd vvniig oilgohgvi ldee neg l ih medsen suganuud
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 22:26:08
    Сангидоржын Баянмөнх: 4 төрсөн нь үнэн л бол өгөх хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 22:25:56
    Сангидоржын Баянмөнх: 4 төрсөн нь үнэн л бол өгөх хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 22:16:26
    Зочиин: Одондоо ч биш ахиад. Хүүхэдтэй болчихоо. Аваргаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 21:58:07
    Б.Бямбацэрэн: Манай бэр 4 хүүхэд төрүүлж өсгөсөн одон зүүгээгүй бна шалтгаан нь Том охин нь өвөөгөөрөө овоглосон сонин байгаа биз аврага зөв хэлсэн гаргасан хуулиа эргэж харж өөрчлөх хэрэгтэй ер нь хүүхэд төрүүлсэн бүх ээжүүдийг урумшуулах хэрэгтэй 4 хүүхэд төрүүлээд одон авсаны дараа нэг нь өргөрчихвөл авсан одонгоо буцааж өгөх үү манай их хурлын гишүүд толгой муутай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 20:20:05
    Б . Нанзад .өндөр настан .: 10 сар алтан хэвлийдээ тээж , төрүүлж ,ангир уургаа хөхүүлж , олон шөнийг хагас нойртой хонож өсгөөд , зуурдаар үрээ алдсанч , ахин хэдэн хүүхэд төрүүлж өсгөөд байгаа эхчүүдийг сэтгэлийг эмзэглүүлж , гонсойлгож арай болохгүй байхаа гэж бодож байна . Ийм зүйлд их хатуурхаад хүн ам зүйн бодлого амжилтад хүрэхгүй гэж үзэж байна . Төр минь , хуульчид маань уян хатан хууль гаргахыг хүсэж байна .
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 20:09:57
    иргэн: Хэлэхгүй 6 сарын 1 хүртэл чимээгүй бна гэж байхгүй л дээ Хороо дүүрэг нийслэлээр дамжаад ЕТГ-т хүргэгддэг.Эхлээд материалыг нь бүрдүүлж авсан хороо бол авахгүй гээд л буцаасан байгаа ажлаа хийж бгаа шат шатны төрийн албан хаагчдыг дандаа буруутгаж байдгаа больмоор юм дөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 20:09:56
    иргэн: Хэлэхгүй 6 сарын 1 хүртэл чимээгүй бна гэж байхгүй л дээ Хороо дүүрэг нийслэлээр дамжаад ЕТГ-т хүргэгддэг.Эхлээд материалыг нь бүрдүүлж авсан хороо бол авахгүй гээд л буцаасан байгаа ажлаа хийж бгаа шат шатны төрийн албан хаагчдыг дандаа буруутгаж байдгаа больмоор юм дөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 19:44:11
    Иргэн: Олон хүүхэд төрүүлж өсгөсөн гэдэгт хамаг учир нь байна. Хуульд " 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн" гэдэгт бага хүүхэд нь 1 нас хүрэхэд 4 ба түүнээс дээш хүүхэдтай байсан бөгөөд үүнд тэр үед 3 хүртэл насанд нь үрчилж авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй" гэж заасан байна. 6 ба түүнээс дээш хүүхэд гэдэгт энэ заалтыг төсөөтэй хэрэглэнэ гэжээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 19:39:07
    Санал дэмжигч: Яг ийм асуудал гэр бүлд үнэхээр эмзэг сэдэв нь байдаг шүү. Ханийнхаа элгийг дэвтээмээр санагддаг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 19:14:35
    Зочин. : Харамсалтай юм бэ... болж өгвөл ийм ээжүүдийн сэтгэлийг сэмэлмээргүй л байна даа.. ..10 сар тээсэн үү? тээсэн ..төрүүлсэн үү төрүүлсэн ..2.5 настай болтол нь өсгөсөн үү? Өсгөсөн.. Хуулиндаа цоорхой байгаа бол энийгээ нөхөж бүтэн болгох хэрэгтэй биш гэжүү... өр өмөрчлөө байна..
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 19:06:30
    Одон: Эх орондоо хэрэгтэй хүн болгож хариуцлагатай өсгөж байгаа гэж ээжийг хүндэлж урам хайрлаж байгаа одон шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 18:46:43
    Зочин : Хүүхдийнхээ хүүхдийг өргөж аваад алдарт эх болсон эмээ нарыг мэдэх юм байна. Бас тэтгэврийн хөнгөлөлт эдэлнэ. Ямар ч учиртай юм....
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 18:46:00
    Заяа: Төр энэ асуудлыг нэг сөхөж үзээсэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 18:44:56
    Иргэн: 4 дээш хүүхэд төрүүлсэн.Хүүхдүүд нь эсэн мэнд бойжиж байгаа эхэд өгдөг одон гэж ойлгодогшдээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 18:44:43
    Заяа: Энэ маш чухал ийм асуудалтай тулгарч байгаа олон хүн бий үүний нэг миний нэг сайхан эгч байна яг энэ асуудлаар болоод одонгоо авч чадахгүй байгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 18:44:30
    Zochin: Dopingnii ezen ooroo shvv Mash tom hor nairuulj Badarch ruu buhsan gej uchir medeh hvnees sonsson shvv Daanch ******** solidog bi medne geed seweed bsan daa Unereegeer sewvvlj ooroo ard ni tsewerhen vldsen geed bsan daa
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 18:43:21
    Иргэн: 4 дээш хүүхэд төрүүлсэн.Хүүхдүүд нь эсэн мэнд бойжиж байгаа эхэд өгдөг одон гэж ойлгодогшдээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 18:33:06
    Зочин: Аваргын хэлж байгаа асуудал маш чухал асуудал. Анхаарах ёстой. Төрүүлсэн л бол тооцох ёстой. Олон хүн гомдолтой байдаг юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 18:30:14
    Сарантуяа: Эгч нь энэ шалтгаанаар авч чадахгүй 60гарч явна Би 4 хүүтэй байсан ч 1хүү маань 8настай бүр сургуульд суусан хойноо өнгөрсөн Гэтэл Завхан аймгийн архивт нас барсан бүртгэл байхгүй байна гэх шалтгаанаар олгоогүй Дахин хөөцөлдөх сэтгэл үнэхээр төрөөгүй дээ Түмэн мэдэх юм болохоор орхисон доо
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 18:14:35
    Х.мөнхбаяр: Дэмжиж байнаа. Манай эхнэр бид хоёрт яг л ийм асуудал тулгарсан. Манайх 2 хүү, 2 охинтой байх байлаа. Харамсалтай нь том охиноо 1 ой 8 сартай байхад нь Зүүн Хараагийн төмөр замын эмнэлэгт алдсан юм. Хууль журам юу гэж байдаг юм болдоо, мэдэхгүй юм даа...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 18:13:08
    Ган: Бөх хүн гэхээрээ дураараа байж болохгүй. Юм унш, судал. Өөрсдөө журмаа уншилгүйгээр өөрсддөө баахан ажил тарьсан бна. Журам бол ойлгомжтой. Юм уншдаг хүн бол уншаад ойлгоно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 18:09:21
    сувдмаа: би хөөцөлдөж үзээгүйлдээ анхны хүүхдээ төрүүлээд алдсан болхоор олдохгүй байх л
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-04 18:00:59
    555: Хуулиа л дагна л даа.Төрүүлээд өргүүлдэг халамжид өгчихдөг хүмүүс алдарт эх болж болохгүй тэй адил.
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188