Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтнууд гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзоригт хүргүүлсэн Мөрдөгчийн мэдэгдлийн хэрэгжилттэй танилцав.
Яллагдагч “Х”, “Б”, “С” нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэх гэмт хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсний зэрэгцээ Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд дээрх гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах, дахин энэ төрлийн гэмт хэргийг үйлдүүлэхгүй байх зорилгоор Мөрдөгчийн мэдэгдлийг хүргүүлсэн юм.
Уг мэдэгдлийн мөрөөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 255 албан хаагчтай “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх гэрээ болон ёс зүйн хариуцлагын гэрээ”-г байгуулж, иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтийг цахим хэлбэрээр, эсвэл зөвхөн бичиг хэргийн ажилтнаар дамжуулан авсны дараа удирдлагын цохолт хийлгэхийг нийт ажилтнуудад анхааруулж, авлигын эсрэг 5 удаагийн сургалт зохион байгуулжээ. Захирамжлах баримт бичиг, гэрээний төсөл боловсруулах, санал өгөх зэрэг шийдвэр гаргах бэлтгэл үе шат бүхэнд ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн мэдэгдэл гаргадаг болсон байна. Дээрх гэмт хэргийн явцад газар эзэмших гэрчилгээг хууль бусаар гаргуулан авсан 61 иргэний гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэжээ.
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын тушаалаар Газар ашиглалт, мониторингийн хэлтсийг байгуулан нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрх олгох, хугацаа сунгах, эрх шилжүүлэх зэрэг хүсэлтийн материалын бүрдлийг шалгаж хяналт тавин ажиллах болсон байна.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр тодорхой арга хэмжээ авсан нь сайшаалтай хэдий ч газар олголттой холбоотой иргэдээс ирүүлэх өргөдөл, гомдол буурахгүй, авлигын гэмт хэрэг, зөрчил гарсаар байна. Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023-2024 онд газар эзэмших, ашиглах эрх хүссэн иргэдийн хүсэлтийг хэрхэн хянан шийдвэрлэсэн талаарх судалгааг гаргуулан авч дүн шинжилгээ хийхээр тогтов.
| Мөрдөгчийн мэдэгдлийн мөрөөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ажиллажээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |