Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Гадаад хэлний сургалтын төвийн багш Н.Уранчимэгт “Пальм академик-Эрдмийн далдуу мод” шагналын “Хүлэгт баатар” зэргийн одон гардуулжээ.
Тухайлбал, Монгол Улсын Зэвсэгт хүчинд мэргэжлийн өндөр ур чадвартай, үнэтэй боловсон хүчин бэлтгэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн БНФУ-ын Засгийн газрын шагнал “Пальм академик” эрдмийн шагналын “Хүлэгт баатар” одонг Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүн болон Франц Улсын суурин бус цэргийн атташе, хошууч Амандин Крос нар гардуулан өгсөн байна.
Францын төрийн шагнал “Хүлэгт баатар” одон хүртсэн ҮБХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн багш Н.Уранчимэг “Энэ жил Монгол Улсад франц хэл заасны 60 жилийн ой тохиож байгаа. Ирэх жил Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улстай дипломат харилцаа тогтоосны мөн 60 жилийн ой тохионо. Үүний хүрээнд франц хэлний багшийг төрийн дээд одонгоороо шагнасанд үнэхээр баяртай байна. Ташрамд хэлэхэд, ҮБХИС-ийн Гадаад хэлний сургалтын төв энэ жил 50 жилийн ойгоо тэмдэглэх юм. Тийм ч учраас энэ шагналаа хамт олон, сургууль, цаашлаад батлан хамгаалах салбартаа өгч байгаа бэлэг гэж харж байна” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцжээ.


| ҮБХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн багш Н.Уранчимэг Францын төрийн шагнал “Хүлэгт баатар” одонгоор шагнуулжээ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |