Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг Төв цэнгэлдэх хүрээлэнд үүссэн газрын асуудлаар мэдээлэл өглөө.
Тодруулбал, 1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид шилжүүлж байсан түүхтэй. Харин 2003 онд нийслэлийн хувь эзэмшлийг 49, иргэн Т.Нямдаваагийн эзэмших хувийг 51 болгох шийдвэрийг НИТХ-аас бус “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн ТУЗ-өөр шийдсэн байдаг. Гэвч хамтарсан компани хэрнээ өдийг хүртэл санхүүгийн мэдээллээ тайлагнахгүй, ногдол ашиг өгөхгүй, хууль зөрчиж байгаа аж.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Улсын баяр наадмын төв талбай буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газар жилээс жилд хумигдаж, олон давхар үнэтэй орон сууцууд тойрон сүндэрлэх болсон. Үүнээс үүдэн наадмын үеэр иргэд, худалдаа үйлчилгээ нь багтахгүй, шахцалддаг болсон. Өнгөрсөн зуны наадмын үеэр орсон борооноор наадмын талбай усанд автаж, иргэд алхахад бэрхшээлтэй болсон байх жишээний. Төв цэнгэлдэх хүрээлэнг эзэмшиж буй компанийн эзэмшилд 38 га газар байсан ч нийслэл цөөнх буюу 49 хувийн оролцоотой болсноос хойш жижиглэж, зарсаар 29 хэсэг салж, одоо “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн эзэмшдэг газар гурав дахин багасаж, 12.6 га газар болсон байна. Тодруулбал, хаанаас, хэнийх гэдэг нь үл мэдэгдэх жижиг байшин бариад түүнийгээ 1-2 жил болгож, Төв цэнгэлдэх хүрээлэнд хамааралтай мэт хүмүүсийн нүдэнд дасгаж байгаад өнөөхөө буулгаж, өндөр барилга барих зарчмаар газруудаа зардаг байгаа юм. Ингэхдээ холбогдох мэргэжлийн байгууллагуудаас огт зөвшөөрөл авдаггүй. Гэвч нийслэлээс жил бүр төсөв гаргаж, урсгал засвар, тохижилтыг хийдэг бөгөөд 2008 оноос хойш нийт 4.6 тэрбум төгрөг зарцуулаад буй. Энэ төсөв хувь эзэмшилд тооцогдоогүй. Ашгаа өөрсдөө аваад, ачааг нь нийслэл үүрээд яваад байж болохгүй” гэсэн юм.
Тэрчлэн Төв цэнгэлдэх орчимд зөвшөөрөлгүй авто зогсоол барьж, улсын бүртгэлийн гэрчилгээн дээр нийслэлийг бүртгүүлэлгүй Т.Нямдаваа гэдэг нэг хүний эзэмшилтэй бүртгүүлсэн зэрэг нь хууль бус үйлдэл бөгөөд нийтийн эзэмшлийн газрыг энэ мэтчилэн үнэгүй ашиглуулахгүй гэдгийг тэрбээр онцолж байлаа. Мөн нийслэл 4.6 тэрбум төгрөгөө хувь эзэмшилдээ нэмүүлэх байр суурьтай байгаагаа илэрхийлэв.
| “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн эзэмшдэг газар гурав дахин багассан байна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |