Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг буулгах хүрээнд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны “S’Outlet” дэлгүүрийн газрыг чөлөөлж буй. Тус дэлгүүрийн агуулахын барилгыг бүрэн буулгасан бөгөөд дөрөвдүгээр сард дэлгүүрийн үндсэн барилгыг буулгаж дуусах юм. Газар чөлөөлсний дараагаар үерийн даланг хүчитгэж, сувагчлалыг нээн, сэргээхээр ажиллаж байна.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү:
-Өнгөрсөн оны 7, 8 дугаар сард болсон үерийн шалтгаан нөхцөлийг судалгаагаар тогтоосон. Тодруулбал, далан сувгийг тэлээгүй, засвар үйлчилгээг тогтмол хийгээгүй, далан сувагчлал дотор хэт их бургас ургаснаас болон сувагчлалыг боож шороо асгаснаас үүдэн далан сэтэрсэн. Уг дүгнэлтийг үндэслэн эхний ээлжид “S’Outlet” дэлгүүрийн урд талын гурван давхар агуулахын барилгыг буулгасан бол одоо дэлгүүрийн үндсэн барилгыг дотор талаас нь буулгаж эхлээд байна. Үүний дараа даланг хүчитгэж, гол доторх хагшаасыг цэвэрлэн, ус саадгүй урсах нөхцөлийг бүрдүүлнэ. Ер нь бид аливаа гамшиг болсны дараа ажиллах бус урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Иймд энэ чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлыг иргэд цахим орчинд шүүлтүүргүйгээр шүүмжлэхээс урьтаж учир шалтгааныг нь олон, зөв мэдээ мэдээллийг түгээн хамтран ажиллах хэрэгтэй болов уу” гэлээ.
Өнгөрсөн онд сүүлийн 30 жилийн дунджаас их хэмжээний хур тунадас орсныг албаныхан мэдээлж буй. Мөн огцом хүйтэрч, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэм хэлбэлзэж байгаа нь халиа тошин үүсэх, цаашлаад шар усны үер болох эрсдэлийг бий болгож байгаа юм. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн үерийн эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн шар түвшин тогтоогоод буй. Энэ хүрээнд хоёрдугаар сарын 20-ноос эхлэн Улаанбаатар хотын халиа тошин үүсээд буй 35 байршилд мөсийг зөөж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Сэлбэ голын 97,200 тонн мөсийг зөөж, Туул гол руу тээвэрлээд байна.
| Ц.Төрхүү: Үерийн далангийн сувагчлалыг сэргээхээр ажиллаж байна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |