Ази тивийн залуучуудыг нэгтгэсэн “ICAPP” байгууллагын Олон Улсын VII бага хурал Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө. Хуралд Ази тивийн 11 улсын 15 намын 48 залуу улстөрч хүрэлцэн ирж, Монгол Улсаас МАН, ХҮН, АН-ын залуучууд нийтдээ 800 гаруй зочид төлөөлөгчид оролцож дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй сорилт, асуудлуудаар өөрсдийн туршлага, шийдлийг хэлэлцүүлсэн.
Бага хурлыг “Парламент дахь залуучуудад бид тийм гэж хэлнэ” уриатай зохион байгуулсан бөгөөд залуучуудын улс төрд оролцох оролцоог нэмэгдүүлэх, эх орны хөгжилд нам харгалзалгүй нэгдэхийг дэмжсэн "УЛААНБААТАР ТУНХАГ БИЧИГ"-ийг баталлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугар үг хэллээ. Тэрбээр “Өнөөдөр 21-р зуунд бид хиймэл оюун ухаан, блокчэйн технологи зэрэг маш олон шинэ зүйлсийн эринд амьдарч байна. Уламжлалт аргачлалыг шинэчлэх шаардлагатай ийм үед орчин үеийн технологи болон дижитал шилжилтийн үетэй хамтарч шийдэл гаргавал хамгийн зөв шийдэл гарна. Ийм учраас хууль тогтоох байгууллагад залуучуудын оролцоо нэн чухал гэдгийг онцолмоор байна” гэв.
Тунхаг бичигт “ Манай бүс нутагт төдийгүй дэлхий нийтэд тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, бусад бэрхшээл, сорилтыг шийдвэрлэх шийдлээ залуучууд бид харилцан ярилцаж, туршлага хуваалцах сүлжээг бий болгохоор тохиролцлоо. НҮБ болон олон улсын парламентуудын сүүлийн үеийн судалгаанд дурдсанаар бүс нутгийн ихэнх улс орнуудад бодлогын түвшинд залуучуудын оролцоо бага байгааг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаа явуулж буй намуудад залуучуудаа хөгжүүлэх, дэмжих, зөвлөн туслахыг уриалж байна. Мөн бид нийгэмдээ эзлэх байр сууриа зөвөөр ойлгуулж, дуу хоолойгоо улс төрд хүргэхэд нэгдмэл байр суурьтай ажиллахаар шийдвэр гаргаж байна” хэмээн тусгав.
| Улс төрд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх “Улаанбаатар тунхаг бичиг”-ийг баталлаа |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |