Монголын Олон улсын ба үндэсний спортын арбитрын ерөнхийлөгч Г.Батзаяа Спортын арбитрын арбитрч С.Батсайхан, Допингийн давж заалдах комиссын гишүүн Махитжан нар өнөөдөр спортын арбитрын талаар мэдээлэл хийлээ.
Монголын Олон улсын ба үндэсний спортын арбитрын ерөнхийлөгч Г.Батзаяа “1984 онд Олон улсын олимпын хорооны дэргэд, Олон улсын спортын арбитрын шүүх байгуулагдсан. Тус шүүх нь спорттой холбоотой маргаан, тамирчдын эрх ашгийг хамгаалах зорилготой. 40 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсад спортын арбитр 2018 онд байгуулагдсан. Дэлхий дээр спортын бие даасан арбитрч 30 гаруй улс байгаа. БНХАУ 2022 онд спортын маргаануудыг арбитраар шийдүүлэх дотоодын хууль тогтоомж гаргасан. Спортын арбитр, Допингийн маргаан давж заалдах комисс, эвлэрүүлэн зуучлах төв гэсэн бүтэц бүрэлдэхүүнтэй ажилладаг. Дотоодын 32 арбитрч, гадаад улсын хоёр арбитрч, допингийн долоон гишүүн болон ажлын алба гээд нийт 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй.
Спортын арбитрын хороо нь гурван зорилготой. Үүнд:
Нэгдүгээрт, Спорттой холбоотой хэрэг, маргааныг бие даан хараат бусаар арбитрын журмаар хянан шийдвэрлэдэг. Хоёрдугаарт, Допингтой холбоотой хэрэг, маргааныг дэлхийн допингийн дүрэмд заасны дагуу үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлж шийдвэр гаргадаг. Гуравдугаарт, спорттой холбоотой маргааныг эвлэрүүлэн зуучлах журмаар шийддэг.
Олон улсын сэргээш хэрэглэх конвенцод 2007 онд Монгол Улс нэгдэж орсон. Дэлхийн допингийн эсрэг дүрэмд зааснаар Засгийн газар арбитрыг хүний болон Үндсэн хуулиар заасан эрх, хууль тогтоомжийн дагуу допингтой холбоотой маргаан шийдвэрлэх хамгаалах зорилготой. Допингийн комиссын гишүүдийн тоог дэлхийн допингийн эсрэг агентлаг заасан байдаг. Удирдах албан тушаалтан, хоёр хуульч, хоёр спортын мэргэжилтэн, хоёр анагаахын мэргэжилтэн гэсэн нийт долоон хүний бүрэлдэхүүнтэй ажиллладаг. Спортын арбитрын шийдвэр нь шүүхийн шийдвэртэй адил заавал биелэгдэх шинжтэй хэрэгжинэ.
“Таван сая төгрөгөөр бөхчүүдийн барилдах эрхийг сэргээж байна” гэсэн ташаа мэдээлэл байна. Энэ таван сая төгрөг нь гомдол гаргаж байгаа материалд хураамж төлж байгаа төлбөр юм. Харин спортын арбитр болон допингийн газраас хэрэг шийдвэрлэх явцад авдаг мөнгө биш билээ.
Спортын арбитр дээр 2017 оноос хойш гарсан гомдол маргааныг шийдвэрлэж байна. Шийдвэрлэсэн маргаан хэргүүдийг танилцууллаа. Үүнд:
Үндэсний бөх Ц.Бэгзсүрэнгийн нэхэмжлэлтэй Мднголын үндэсний баяр наадам зохион байгуулах хороо, Допингийн эсрэг хэрэгт холбогдох үр дүнгийн ажиллагаа буюу маргаан таслах ажил явж байна.
Давж заалдах комиссын үр дүнгийн удирдлагаар явуулж байгаа М.Бадарчийн нэхэмжлэлтэй үндэсний баяр наадам зохион байгуулах хороо, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн салбар хороо болон допингийн эсрэг байгууллагатай холбоотой допингийн асуудлын хянан шийдвэрлэх ажил явагдаж байна. Гэтэл М.Бадарчийн хэргийн хувьд шүүх хурал нь хойшлогдсон. Гурван үндэслэлтэйгээр хойшлох болсон. Үүнд:
-Бадарчтай холбогдолтой 14 төрлийн нотлох баримт цуглуулах байсан. Гэтэл зарим байгууллагуудаас тал баримт нь ирж амжаагүй гэх үндэслэлтэй.
- Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны төлөөлөгч нь Гадаадад томилолтой гэх шалтгаанаар хойшлуулах хүсэлт гаргасан.
- Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хугацаа өгөх хүсэлт гаргасан” гэв.
Б.ХОНГОРЗУЛ
| Г.БАТЗАЯА: Улсын арслан М.Бадарчийн арбиртрын шүүх хурал хойшилсон |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |