• Өнөөдөр 2025-05-17

З.БАТБАЯР: Шар усны үерийн аюул нүүрлэх магадлалтай байна

2024-02-23,   513

              Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр мэлбэ голын халиа үүссэн нөхцөл байдалтай байгаа нь өнгөрсөн зуны хур бороо ихтэй байснаас мөн голын хамгаалалтын бүсэд газар олгож, барилга их баригдаж, цардсан талбай нэмэгдэж, хөрсний усыг шүүрүүлэн зайлуулж байгаа үйл ажиллагаатай холбоотой гэдгийг тус газраас Усны газраас онцоллоо. 
 
         Энэ талаар Усны Газрын дарга З.Батбаяр "Их хэмжээний цас орж зудын байдалтай байна. Их цас бол мөн устай холбоотой байгалийн гамшиг.  Улс орны хэмжээнд шар усны үерийн аюул нүүрлэх магадлалтай байна. Иймд урд өмнөхөөсөө илүү усны асуудалд анхаарах хэрэгтэй байна. Бид боломжит усны ашиглалт дээр анхаарал хандуулах ёстой. Манай хотынхны  нэг сар хэрэглэх усыг ганцхан барилгын компани 2.6 жилийн дотор шавхан зайлуулсан байх жишээтэй. Халиа тошин, үерийн асуудалд хөрсний усыг шавхан зайлуулж байгаа үйл ажиллагаа нөлөөлж байна гэсэн үг. Байгалийн биш зохиомол үерүүд бий болж байна. Бүтэн зургаан сарын турш улсын хэмжээнд үерийн байдалтай байлаа. Шар усны үер дуусаад цас хайлаад голын мөс унах үеэс эхлээд хаврын гачиг үе эхэлнэ. Түүний дараа зургадугаар сараас бороо ороод ахиад үертэй золгож болзошгүй байна" гэв.

    Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Усны газраас Сэлбэ голын үерийн эрсдэлийг бууруулах зорилгоор богино болон урт хугацааны дэд бүтцийн төлөвлөлт, инженерийн зураг төслийн шийдлүүдийг хэлэлцэх техникийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. 


З.БАТБАЯР: Шар усны үерийн аюул нүүрлэх магадлалтай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-25 17:49:20
    зочин: Мэргэжлийн инжэнэрүүдийг ажиллуулах хэрэгтэй, мэргэжлийн бус хүмүүс юу ч хж чадахгүй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188