• Өнөөдөр 2025-05-17

УГААРТСАН БАЙСАН ХОЁР САРТАЙ НЯРАЙГ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭЖЭЭ

2024-02-23,   815

             Булган аймгийн Булган сумын Ачуут багийн Тамгын толгой хэсэгт амбаар шатаж байна гэсэн дуудлага хоёрдугаар сарын 23-ны 2:27 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн алба хаагчид тухайн газарт очиход иргэн С-ын 6х13 метрийн хэмжээтэй байшингийн үүдний хэсэг болон залгаа 4х5 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймэрт хоёр сартай хүүхэд өртөж, угаартсан байсныг эмнэлэгт хүргэжээ.


УГААРТСАН БАЙСАН ХОЁР САРТАЙ НЯРАЙГ ЭМНЭЛЭГТ ХҮРГЭЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188