• Өнөөдөр 2025-05-17

М.Бадарчийн Арбитрын шүүхэд хандсан талаар мэдээлэл хийхээр болжээ

2024-02-22,   576

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Мягмарын Бадарч түрүүлж, улсын арслан болсон билээ. Харамсалтай нь, түрүү бөхөөс шинжилгээгээр сэргээшийн төрлийн бодис илэрсэн байдаг.
 
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах үндэсний хороо хуралдаж, Улсын арслан М.Бадарчийн цолыг хурааж, барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан. Хуулиараа цол хураах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлж, эцэслэгдэх учиртай.Тэгвэл Монголын олон улсын ба үндэсний спортын арбитраас М.Бадарчид холбогдох гомдлын талаар мэдээлэл хийхээр болжээ. Энэ талаар Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын холбогдох мэрэгжилтнээс тодруулахад "М.Бадарчийн гомдолтой асуудлаар манайхаас мэдээлэл хийнэ. Хэзээ хийх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ үеэр М.Бадарчийн гомдолын талаарх албан ёсны дэлгэрэнгүй мэдээллийг өгнө" гэлээ. 

М.Бадарчийн Арбитрын шүүхэд хандсан талаар мэдээлэл хийхээр болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188