Дэлхийд алдартай Олон улсын “Нарны цирк”-ийн /Cirque du Soleil/ жүжигчин, Монгол Улсын уран нугараач С.Оюун-Эрдэнэ 30 секундийн хугацаанд уран нугаралтын суниалтыг тусгай шалгуурын дагуу хамгийн олон удаа буюу 28 удаа гүйцэтгэснээс 24-ийг тооцсоноор Гиннесийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Өмнөх дээд амжилт нь 21 удаа суниасан байдаг аж.
Жүжигчин С.Оюун-Эрдэнэ зургаан настайгаасаа уран нугаралтаар хичээллэж олон улсын “Нарны цирк”-т 20 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд түүнтэй хамт тус циркийн акробатчин Люси (Lucie) гар дээрээ хойшоо хамгийн олон үсэрсэн (back handsprings) үзүүлбэрийг гүйцэтгэж Гиннесийн дээд амжилтыг шинэчилсэн байна.

Гиннесийн дээд амжилтын шүүгч Меган Брюс хэлэхдээ: "Би “Нарны цирк”-ийн /Cirque du Soleil/ жүжигчид сайн гэдгийг мэдэж байсан, гэхдээ эдгээр амжилтыг биечлэн болон ойроос харах нь огт өөр зүйл байсан. Оюун-Эрдэнийн үзүүлсэн уян хатан байдал, дээд биеийн хүч нь намайг гайхшируулсан. Бие бялдрын хувьд маш их ачаалалтай дээд амжилтыг эвдсэн жүжигчиндээ баяр хүргэе" гэжээ.
Уран нугараач С.Оюун-Эрдэнэ “Нарны цирк”-ийн дөрвөн шоунд оролцож байсан бөгөөд Лондон хотын алдарт Рояль Алберт Холл театрт 2024 оны нэгдүгээр сарын 11-ээс гуравдугаар сарын 3-ны өдрүүдэд шинэчилсэн тайзны найруулгатайгаар үзэгчдэд хүрч буй тус циркийн “Alegría – In A New Light” шоунд оролцож байгаа юм. Авьяас, ур чадвараараа олон улсад танигдаж, Монгол Улсынхаа нэрийг өндөр өргөн Гиннесийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон Уран нугараач С.Оюун-Эрдэнэдээ дахин баяр хүргэж цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
Эх сурвалж: Их Британи дахь Монгол Улсын ЭСЯ
| УРАН НУГАРААЧ С.ОЮУН-ЭРДЭНЭ ГИННЕСИЙН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЖЭЭ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |