• Өнөөдөр 2025-07-01

МИАТ: АГААРЫН ХӨЛӨГ ДЭЭР ТОГТСОН МӨСИЙГ АРИЛГАХ БОЛОМЖГҮЙ БАЙГАА ТУЛ СӨҮЛ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГИЙГ ХОЙШЛУУЛЖ БАЙНА

2024-02-21,   355

      "МИАТ" ТӨХК-аас хэт хүйтрэлтийн улмаас агаарын хөлөг дээр тогтсон мөс, цанг арилгах боломжгүй байгаа тал Сөүл чиглэлийн ОМ301/ОМ302 дугаарт аяллын нислэгийн хуваарьт өөрчлөлт оруулж буйгаа мэдэгджээ. 
"МИАТ" ТӨХК
 
Хөшгийн хөндийн дэх Чингис Хаан ОУНБ-ын орчимд агаарын температур -38 хэмд хүрч, хэт хүйтэрсний улмаар агаарын хөлөг дээр тогтсон мөс, цанг арилгах боломжгүй байгаагаас шалтгаалан 2024 оны 2-р сарын 21-ний өдрийн ОМ301 дугаарт аяллын нислэгийн хуваарьт цагийг 11:45 болгон хойшлуулж байна. 
 
ОМ301/302 дугаарт аяллын нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь:
 
ОМ301 дугаарт аяллын нислэг Чингис Хаан ОУНБ-аас 11:45 цагт хөөрч Инчион ОУНБ-д 16:05 цагт бууна. 
ОМ302 дугаарт аяллын нислэг Инчион ОУНБ-аас 17:20 цагт хөөрч Чингис Хаан ОУНБ-д 20:05 цагт буухаар төлөвлөж байна. 
 
Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг ойлгон хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэж байна. 
Эх сурвалж: МИАТ ТӨХК

МИАТ: АГААРЫН ХӨЛӨГ ДЭЭР ТОГТСОН МӨСИЙГ АРИЛГАХ БОЛОМЖГҮЙ БАЙГАА ТУЛ СӨҮЛ ЧИГЛЭЛИЙН НИСЛЭГИЙГ ХОЙШЛУУЛЖ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188