• Өнөөдөр 2025-05-17

СОГТУУ ЖОЛООЧ СУРГУУЛИЙН АВТОБУС МӨРГӨЖЭЭ

2024-02-21,   287

     Өчигдөр оройн 19:10 цагт Дотоодын цэргийн 05 дугаар ангийн урд автобусны буудал орчимд T.rumion маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барьж сургуулийн хүүхэд тээвэрлэж явсан автобустай мөргөлдөж, зам тээврийн ноцтой осол гаргажээ. Улмаар 05 дугаар ангийн жижүүрийн алба хаагч  зөрчил гаргасан согтуу жолоочийг түр саатуулж, тухайн хэсгийн замын хөдөлгөөнийг зохицуулж, шуурхай бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.
 
Ослын улмаас бэртэж гэмтсэн хүнгүй, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
 
Эх сурвалж: ЦЕГ

СОГТУУ ЖОЛООЧ СУРГУУЛИЙН АВТОБУС МӨРГӨЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188