Тэнд нутгийн иргэдийн оролцоог хангасан уул уурхайн үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд энэ бүхний эхлэлийг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар тавьжээ. Тус байгууллага Европын холбооны санхүүжилтээр “Уул уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар Монгол орны ард иргэд, мал сүргийн эрүүл амьдрах орчинг бүрдүүлэх ба байгаль орчныг хамгаалах нь” төслийг 2017-2018 онуудад хэрэгжүүлсэн юм. Энэ төслийн үндсэн зорилго нь уул уурхайн шийдвэр гаргалтад холбогдох талуудын тэгш оролцоог хангах хамтын ажиллагааны тогтолцоог бий болгох явдал байв. Мэдээж эхлээд талуудын оролцоог хангасан уулзалтыг удаа дараа хийж ойлголт өгсөн. Ингээд талуудын оролцоог хангасан хамтын ажиллагааны хороо байгуулах ажилд орсон байна, мэдээж хууль эрхзүйн хүрээнд.
Засгийн газрын тогтоолоор батлагдсан Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ”-ний 4.1.–т “Талуудын гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороог Засаг даргын Тамгын газар, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулна.”, 4.2-т “Хороо нь есөн хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд талуудын оролцоог тэгш хангасан байна. Хорооны бүрэлдэхүүнд орох иргэдийн төлөөллийг иргэдийн Нийтийн Хурлаас нэр дэвшүүлнэ. Хорооны бүрэлдэхүүнийг тухайн шатны Засаг дарга томилж, чөлөөлнө“ гэсэн заалтууд орсон байдаг.
Харин уг гэрээний заалтын дагуу хамтын ажиллагааны хороо байгуулагдах хууль, эрх зүйн боломж байгаа хэдий ч уг хамтын ажиллагааны хорооны ажиллах журам, ямар эрх хэмжээтэй байх, ямар шийдвэр гаргах, зэрэг нөхцөл байдал тодорхойгүйгээс уг хороо тогтвортой, үр дүнтэй ажиллахад хүндрэлтэй байв.
Ялангуяа уг хороонд иргэдийг оролцуулах, мэдээллийн ил тод байдлыг хангах явдал учир дутагдалтай байлаа. Тиймээс энэхүү Хамтын ажиллагааны хорооны ажиллах журмыг төслийн зөвлөх багаас 2018 онд анхлан боловсруулсан. Түүнчлэн энэхүү хороонд иргэдийн хууль тогтоомжийн дагуу заагдсан оролцох эрхийг баталгаажуулан хангах тал дээр онцгойлон анхаарсан билээ. Ингээд “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ”-г байгуулахад оролцох, хяналт тавих, гэрээний биелэлтийг дүгнэх чиг үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороог Увс аймгийн Бөхмөрөн суманд байгуулж, журмыг Засаг даргын захирамжаар 2018 оны гуравдугаар сард баталсан бөгөөд энэ нь Монгол Улсын хэмжээнд анхны санаачилга, туршлага болж чадсан түүхтэй. Улмаар 2018 оны есдүгээр сард ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэн өөрчлөлт оруулан баталсан ажээ.
Тэнд хамтын ажиллагааны хороо сайн ажиллаж байгаад нутгийн иргэд сэтгэл хангалуун байгаа юм. Хамтын ажиллагааны хороо байгуулагдаад долоон жил болсон байна. Энэ хугацаанд нүүрсний уурхайгаас нийт нэг тэрбум, 100 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийсэн байна. Хамтын ажиллагааны хорооны жил бүрийн ажлын төлөвлөгөөнд сумын нийт өрх айл бүрт хоёр тонн нүүрс үнэгүй олгож байхаар тусгасан. Энэ ажил хэрэгжээд явж байгаа аж.
Аливаа төсөл хөтөлбөр дууссаны дараа тухайн үйл ажиллагаа зогсдог, хатуухан хэлэхэд дампуурдаг бол Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хэрэгжүүлсэн дээрхи төсөл ийнхүү амжилтад хүрч нутгийн иргэдийн оролцоо сайжирч байна. Чухамдаа нутгийн иргэдийн оролцоо сайн байгаа, орон нутгийн удирдлага уул уурхайн хамтын ажиллагаа сайжирч байгаа нь Хамтын ажиллагааны хорооны ажил урагшлах том алхам болж өгч байгаа юм. Бүгд нэг зүгт хардаг, алдаа оноогоо ярьж харилцан ойлголцдог, нутгийн иргэдийн үгийг сонсдог зэрэг нь Бөхмөрөн суманд хариуцлагатай уул уурхай хөгжих боломжийг нээж өгчээ. Уул уурхайтай холбоотой энэ сайн жишээг Монгол орны өнцөг булан бүрт түгээн дэлгэрүүлж чадвал хариуцлагатай уул уурхай жинхэнэ утгаараа хөгжих боломж байгаа юм.
| Увс аймгийн иргэд уул уурхайн шийдвэр гаргалтад оролцож байна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |