Монголын анхны "Балдорж" шагналт редакц, МСНЭ-ийн 2021 оны "Монголын шилдэг мэдээллийн сайт", “Web awards 2023” наадмын оны онцлох редакц Эргэлт.мн мэдээллийн сайт энэ удаагийнхаа Эргэлт сэтгүүлд нийтлэл, ярилцлага, хөрөг, тэмдэглэл, сурвалжилга, эрэн сурвалжлах сурвалжилга, дурсамж, тэмдэглэл, орчуулга тэргүүтэй сэтгүүл зүйн бүх төрлийг багтааж 333 хуудастайгаар бэлтгэлээ.
Тэгвэл энэ удаагийн "Эргэлт" сэтгүүлээс онцлох таван залууг уншигч та бүхэнд танилцуулахын дашрамд салбар бүртээ түүчээ, тод өнгө нь болж буй тэдний ярилцлагаас онцлох гурван эшлэлийг хүргэж байна.

Монголын загварын салбарын нөлөөл бүхий загвар өмсөгч О.Билгүүнийг Эргэлт сэтгүүлийн гурав дахь дугаартаа урьж, ярилцсан юм.
“Би өнгөрсөн хугацаанд “цохилт” авч сурсан, хатуужилтай болсон байна.
“Яагаад энэ зүйлийг хийх гэж байгааг нь ойлгож, дэмжих сэтгэлтэй удирдагч, хамтрагч хэрэгтэй.”
“Би 14 насандаа загвар өмсөж, 17-тойдоо Азийн топ модель болсноосоо хойш загварын салбарт үнэнч явж ирлээ.”

Хип хоп хөгжим сонирхогчдын дунд реппер Ка буюу О.Мөнхжаргалыг танихгүй хүн ховор биз ээ. Үг бүр нь хүний сэтгэлд хүрэх дуу бүтээдэг түүнийг “Click Click Boom” бүлгийн гишүүн гэдгээр нь сонсогчид сайн мэднэ. Түүний дуу хүнд өөртэйгөө ярилцах, тайвшрах, эргэн тойрноо анзаарах боломж олгодог гэхэд хилсдэхгүй. Шивээсчин, реппер О.Мөнхжаргалтай ярилцсанаа хүргэж байна.
“Надтай адилхан мэдрэмжтэй, адилхан зүйл боддог 10-хан хүн байсан ч дуугаа хийх болно.”
“Хүн заримдаа өөртэйгөө ярилцах хэрэгтэй. Миний дотоод дуу хоолой бол жинхэнэ би.”
“Тас харанхуйд байхдаа л гэрлийн үнэ цэнийг мэдэрдгийг мэдсэн.”

DJ GOOTII буюу А.Төгөлдөртэй ярилцлаа. Тэрбээр “Татар” хамтлагийн томоохон тоглолтуудад хөгжмийн үндсэн найруулагчаар ажилладаг. Тайвань Улсад олон улсын бизнесийн мэргэжил эзэмшсэн. Тэрбээр сүүлийн арван жил барилгын салбарт төсөл хэрэгжүүлж буй нэгэн билээ.
“Залуус ихэвчлэн хип хоп хөгжим сонсож байгаа ч бусад төрлийг ч орхигдуулахгүй шинэ хөгжмийг алгасалгүй сонсож байгаад нь уран бүтээлч хүний хувьд баяртай байдаг.”
“Хип хоп хамтлаг, дуучид DJ-тэйгээ үзүүлбэр үзүүлж, дуугаа чимж, олон элементээр баяжуулдаг.”
“DJ ямар ч үзүүлбэрийг илүү төгс болгож өгдөг.”

2020 онд ногоон үс, өндөр туранхай бие, хурц үгтэй эмэгтэй реппер цахиур хаглан гарч ирсэн юм. Анхны уран бүтээл нь хэдий ч чадварлаг үглэж, дуулж, бүжиглэж байсан нь тэр хэмжээний авьяастай гэдгийг нь харуулж байв. Шинэ уран бүтээл бүр нь огт өөр Nene-г харуулж байлаа. 18 настай залуу уран бүтээлч Nene-г сонсогчид нь ингэж таньдаг болсон. Одоо тэр өөрийн гэсэн студитэй, хоёр цомогтой, бие даасан хоёр тоглолтоо заал дүүрэн сонсогчидтойгоо хийсэн, гаргасан дуу бүр нь амжилттай байдаг уран бүтээлч болжээ. Nene хийсэн л бол тэр дуу хит болдог нь “Халуун маруужин”, “Гоолингоо”, “Бацаанаа”, “Үнэндээ” зэрэг дуунаас нь харагдана. Тэр хүн бүрийг тайзны голд бүжиглүүлэхээр цоглог, эсвэл өрөөний буланд шигдээд өнгөрснөө эргэцүүлэх хайрын дуунуудыг зохиодог. Даруухан инээмсэглээд “Мэдрэмжээ дуугаараа хамгийн сайн илэрхийлдэг” хэмээн ярих Монголын хип хоп урлагийн нэгэн тод өнгө Nene-тэй ийн ярилцсан юм.
“Тайзан дээр гараад дуулж байгаа дуунаас эхлээд бүгд огт өөр мэдрэмж өгсөн. Надаас өөр хэн ч ийм цаг мөчийг өнгөрүүлж байгаагүй юм шиг оргилуун мэдрэмж авсан.”
“Урлагийн хүн л болохгүй юм шүү” гэж боддог байлаа, өмнө нь.”
“Би нот мэдэхгүй, сонсголоороо л сурсан.”

“Ганган цагаан” дуу хэн бүхний дуртай дуугаар нэрлэгдэж, аманд нь аялагдсан үе саяхан. Соёл урлагийн их сургуулийн жүжигчний ангийг төгссөн хоёр залуугийн байгуулсан “Gangbay” хамтлаг тус дууг бүтээсэн билээ. Тэдний гаргасан бүтээл бүр нь сонсогч, үзэгчдийн дуртай уран бүтээл болсоор байгаа. Тус хамтлагийн гишүүн дуучин, жүжигчин С.Баянмөнхтэй ярилцлаа. Тэрбээр “Хязгааргүй” хип хоп операг үзэгчдийн хүртээл болгосон бөгөөд “Хакер”, “Хүний ээж” зэрэг кинонд дүр бүтээгээд байгаа билээ.
“Гангаа дуу хийж, хамтлаг болох санаа гаргаж, “Gangbay” бий болсон доо.”
“Цаашид ч гэсэн хүмүүсийн оролдож үзээгүй зүйлсийг туршиж, түрүүлж ахлахыг эрмэлзэнэ.”
“Хүнд хань болох хөгжим хийж байгаадаа баяртай байдаг.”
Эргэлт сэтгүүлийн гурав дахь дугаараас дээрх залуу уран бүтээлч тэргүүтэй салбар бүртээ манлайлагч залуусын ярилцлагыг танд зориулан бэлтгэлээ.
| "ЭРГЭЛТ" СЭТГҮҮЛЭЭС ОНЦЛОХ ТАВАН ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ |
|
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлж, таслан зогсоолоо
2026-04-22 12:46:31
“Чингис хаан” үндэсний музей Казахстаны ШТУЗХ-тэй хамтарч ажиллана
2026-04-22 10:42:32
Дархан хотын хүндийн өргөлтийн холбоонд ком штанг бэлэглэв
2026-04-22 09:18:32
Гандболчид "САНЬЯА-2026" элсний наадмын тэмцээнээ эхлүүллээ
2026-04-22 08:33:47
СЭТГЭЛД ХОНОГШИМ ДУУ ХООЛОЙ, ЖИНТЭЙ ДҮРИЙН ЭЗЭН Ц.ЦЭРЭНБОЛД
2026-04-22 08:16:42
ТАНИЛЦ:"МОНГОЛЫН САЙХАН БҮСГҮЙ" ТИТМИЙН ЭЗЭД
2026-04-22 08:00:00
ДАРХАНД ГУРВАН ХҮҮХДИЙГ АВАРСАН АВРАГЧ Н.ЦОГБАЯР: АЖИЛДАА ЯВЖ БАЙГААД ӨНДРӨӨС УНАХ ГЭЖ БАЙСАН ИХЭР ХҮҮХДИЙГ АЗААР ХАРЖ, АМЖИЖ АВАРЛАА
2026-04-22 08:00:00
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР
2026-04-22 07:00:28
МОНГОЛЫН ТӨРИЙГ УДИРДСАН ХҮН БҮХЭН ХУЛГАЙЧ БОЛЖ ДУУСДАГ
2026-04-22 07:00:00
2026-04-22 07:00:00
ШҮҮХЭЭС ХОЁР ЖИЛИЙН ЯЛ СОНССОН УИХ-ЫН АСАН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН УИХ-ЫН ДАРГА АСАН З.ЭНХБОЛДОД НҮҮРСНИЙ 407 КМ ЗАМ БЭЛЭГЛЭСЭН БАРИМТ
2026-04-22 07:00:00
“Орлон тоглогч”-ийн Хосоо, “Надад ирээгүй хайр”-ын Алдар буюу Ч.Түвшинтөгс цоо шинэ дүр төрхөөр үзэгчидтэй “уулзана”
2026-04-21 17:41:07
Хүндийн өргөлтийн өсвөр үе, залуучуудын улсын аварга өндөрлөв
2026-04-21 15:57:11
ЦЕГ-аас Азийн аваргаас медаль хүртсэн Т.Тулга, Э.Дэлгэрмаа шагнав
2026-04-21 12:26:29
Өсвөрийн боксчид Азийн аваргыг зорин мордлоо
2026-04-21 12:17:20
2026-04-21 12:00:00
Дорнод, Хэнтий аймагт хээрийн гурван түймэр бүртгэгдлээ
2026-04-21 10:08:11
ДҮРЭЭ ЭЗЭГНЭГЧ
2026-04-21 08:30:31
Л.ЛХААСҮРЭН АГСНЫ ОХИН ЭНХТҮВШИН: ААВ МИНЬ ШАГДАРЫН ДҮРД ТОГЛОСНЫХОО ДАРАА ЧУЛУУ ШИДҮҮЛЖ БАЙСАН Ч "БҮТЭЭСЭН ДҮР МИНЬ ХҮНИЙ СЭТГЭЛД ХҮРСЭН БАЙНА ДАА" ГЭЭД БАЯРЛАЖ БИЛЭЭ
2026-04-21 07:00:09
ХАНЬ МИНЬ ХАЛГАЙНЫ ШҮҮС УУСААР ХЯТАДЫН ШОРОНГООС АМЬД СУЛЛАГДСАН ЮМ ГЭНЭ ЛЭЭ...
2026-04-21 07:00:00
ЗИ 461-ИЙН КАМЕРТ...
2026-04-21 07:00:00
“ГАЛЗУУ ЮРА”
2026-04-21 07:00:00
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР АСАН М.ЭНХ-АМГАЛАНГИЙН ТӨРСӨН ДҮҮ М.БАТ-АМГАЛАНГИЙН ЗУРГААН ХАУС
2026-04-21 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |