Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд коронавирусын халдвар нь хүний бие эрүүл мэндэд ихээхэн өөрчлөлт оруулж, цаашлаад олон хүний амийг авч одсон хүнд цаг хугацааг үдсэн. Энэ нь дэлхий дахинд болон манай оронд хамгийн том асуудал болоод байв. Төр засгаас иргэддээ авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь тусламж эсвэл туршилтын вакциныг заавал хийлгэхийг шаардаж, хөл хорио тогтоосон. Эцэст нь өвчнийг ялан дийлсэн гэдгээ зарлаад байлаа. Гэвч зарим нэршил, үйлдвэрийн вакцин нь хүний бие махбодид цус өтгөрөлт, судсанд бөглөрөл үүсгэх, тархины цус харвалтыг бий болоход ихээр нөлөөлдөг аж.
Монгол Улсын хэмжээнд нийт хүн амын нас баралтын шалтгааны эхний гуравт тархины цус харвалт бүртгэгддэг байна. Жил ирэх тусам үүний тоо баримт улам нэмэгдсээр байгаа гэнэ. Энэ талаар мэдрэл судлалын эмч П.Дуламрагчаагаас тодрууллаа. Тэрбээр “Цус харвалт нь хүн бүрт өөр, өөр шинж тэмдгээр илэрдэг тул хүмүүс тэр даруйд нь оношилж чаддаггүй. Тархины артерийн судас бөглөрснөөс, эсвэл хагарснаас тархины эдэд шаардлагатай цусан хангамж багасахыг харвалт гэж нэрлэдэг.
Харвалтын улмаас гар, хөл саажиж, хөдөлмөрийн чадвараа алдах, оюун ухаан, хэл яриа, танин мэдэхүйн үйл ажиллагаа эрс буурдаг. Шалтгаан нь цусны даралт ихсэх, тархин дах гэмтэл, эм бэлдмэлийн зүй бус хэрэглээ, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх зэрэг нь гол нөлөөг үзүүлж улмаар хүнийг үхэлд ч хүргэдэг.
Бүтэн цус харвалт болон тал цус харвалт гэж хоёр ангилан үзнэ. Бүтэн цус харвалтын үед ухаан алдах, таталт өгөх, булчин хөших, үйл ажиллагаа алдагдах гэх мэтээр илэрдэг байна. Тал цус харвалт нь харах, сонсох, үнэрлэх, мэдрэх зэрэг мэдрэмжүүдийг алдах гэх мэтээр шинж тэмдэгтэй байна. Эмчилгээний хувьд өвчтөн бүрт өөр, өөр байх бөгөөд таны биеийн байдал болон өвчний хүндрэлээс шалтгаалдаг банйа. Мэргэжилтнүүдийн зүгээс нүүрс усны агууламж багатай, өөх тосны өндөр агууламж бүхий дэглэмийг санал болгодог” гэв. Монголд энэ төрлийн өвчнөөр залуус ихэвчлэн бүртгэгдэх болсон нь харамсалтай мэдээ юм.

Өдөр тутмын амьдралтын хэв маягаа зөв чиглүүлэх, хоол хүнсэндээ анхаарал хандуулахын зэрэгцээ тархины гэмтэл бэртлээс болгоомжлох нь таныг энэ төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд гол нөлөө үзүүлдэг байна. Эцсийн эцэст эмчийн заавар зөвлөмжөөр явах нь хамгийн зөв гэдгийг мэргэжлийн эмч нар хэлж байлаа.
Манай улсад 2013 оноос хойш жилд дунджаар шинэ харвалтын тохиолдол 5-6.5 мянга орчмын хооронд хэлбэлзэж байгаа гэсэн статистик тоо баримт байгаа аж. Цөөн хүн амтай орны хувьд энэ бол маш өндөр үзүүлэлт юм. Мэргэжлийн эмч нарын мэдээлж байгаагаар " Сүүлийн жилүүдэд буюу корона вирусын дархлаажуулалтын ажил өрнөж эхэлснээс хойш энэ тоон үзүүлэлт эрс нэмэгдсэн.
Үүнд 40-өөс дээш насны хүмүүс харвах эрсдэл өндөр байдаг. Гэвч 10 орчим жилийн өмнө ахимаг насны хүмүүст тохиолддог байсан боловч коронавирусын дараа огцом залуужиж, залуучууд ээлж нэгээр цус харвалтад өртөж, амиа алдах нь хамгийн хүнд асуудал болсон" гэлээ. Иргэд вакцин хийлгэсний дараа толгой эргэх, халуурах шинж тэмдгүүд ихээр илэрч эмнэлэгийн тусламж авахад хүртэл тулаад байсан үе саяхан. Мөн вакцинжуулалтад хамрагдсаны дараа ямар нэгэн цусан хангамж нэмэгдүүлэх зорилгоор өөрийн биед хэрэгцээтэй бүтээгдэхүүн авч хэрэглэхгүй бол судас бөглөрөх, улмаар тархины аль нэг хэсэгт тархины үхжил үүсдэг байна. Өөрөөр хэлбэл, судас хөгжихдөө нэг газраа цүлхийх магадлалтай бөгөөд цүлхэн нь хагарах аюултай байдаг.
Судасны цүлхэн, бөглөрөлд вакцин хамгийн ихээр нөлөөлж байж болзошгүй.
Төр засаг, эмнэлэгийн байгууллагууд вакциндаа хамрагдахыг уриалах боловч цар тахлаас илүүтэй, жил ирэх тусам залуусын амь насыг авч одсон тархины цус харвалтын гол шалтгаанууд бий болж байна.
Хүний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн нь бие махбодид чухал ач холбогдол үзүүлдэг байна. Ялангуяа цус
шингэлэх олон төрлийн эмчилгээ байдаг бөгөөд энэ талаар Анагаах ухааны ахлах зэрэгтэй эмч Ш.Ариунжаргалаас тодрууллаа. Тэрбээр “ Коронавирусын гол шинж тэмдэг бол маш хурдан хугацаанд уушгины артерийн судасны дотор хана гэмтээж хатуурал үүсгэдэг. Өөрөөр хэлбэл цус ихээр өтгөрдөг гэсэн үг. Цус шингэлэх гол арга нь өдөрт биеийн жиндээ тохируулан ус уух бөгөөд бүлээн усыг кг жинд 30 граммаар бодож уух үед бие цэвэрлэгднэ. Гэхдээ хэт их болон бага уух нь өвчин болдог. Монголд олдоц ихтэй цус шингэлэх бүтээгдэхүүн элбэг байдаг. Тухайлбал, эрт дээр үеэс уламжлалт анагаах ухаанд өргөн ашиглаж ирсэн хүнс болох турмерик . Турмерикд агуулагддаг фенолт нэгдэл болох куркумин нь цус өтгөрөхийн эсрэг гол үйлчилгээг үзүүлдэг бөгөөд каррины тод шар өнгийг үүсгэдэг. Мөн салицилатын өндөр агууламжтай халуун чинжүү нь хүчтэй цус шингэлэх үйлчилгээтэй. Хоол хүнсэнд хамгийн өргөн хэрэглэгддэг байгалийн антибиотик, нянгийн эсрэг үйлчилгээтэй хүнсний ногоо бол саримс юм. Саримсыг цус шингэрүүлэх үйлчилгээтэй гэж үздэг ч нөлөө нь бага, үйлчилгээ нь богино хугацаатай гэж тэмдэглэсэн байдаг” гэв. Гэх мэтчилэн бидний өдөр тутмын хэрэглээнд эрүүл мэндэд ач холбогдол өгч, нөлөө үзүүлэх хүнсний бүтээгдэхүүн цөөнгүй байдаг байна. Мөн коронавирусээр өвчилж, бүрэн эдгэрсэн ч цус шингэлэх болон цэвэрлэх арга хэмжээ аваагүй тохиолдолд санаа амар сууж үл болох аж. Тархины цус харвалтаар жил болгон амиа алдах иргэдийн тоо эрс нэмэгдсээр байгаа тул цаашид ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж, шаардлагатай зөвлөгөө, эмчилгээ хийлгэхийг онцлон зөвлөж байлаа.
| СУРВАЛЖИЛГА: ТАРХИНЫ ЦУС ХАРВАЛТАД КОВИДЫН НӨЛӨӨ ИХ БАЙНА |
|
МОНГОЛЫН ТЕАТРТ БОГИНО ХУГАЦААНД АЖИЛЛАХДАА ЦӨӨНГҮЙ ЖҮЖИГ НАЙРУУЛЖ, ЧАМГҮЙ СУДАЛГААНЫ БҮТЭЭЛ ҮЛДЭЭСЭН УВАРОВА
2026-03-25 12:50:12
Б.ДАШПҮРЭВ: АИ-92 шатахууны үнэ өсөхгүй, ОХУ-аас тогтвортой шатахуун авах гэрээ хийсэн
2026-03-25 11:59:50
ТЭР ЖААХАН ОХИН Л...
2026-03-25 11:00:00
МҮХАҮ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АСАН Т.ДҮҮРЭН ТАНХИМЫНХАА ХАДГАЛАМЖИЙН НЭГ САЯ АМ.ДОЛЛАРААР БИТКОЙН ХУДАЛДАН АВСАН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 10:49:14
АТГ: Авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 123 дуудлага хүлээн авав
2026-03-25 10:06:52
2026-03-25 07:41:32
“ГЭРЭГЭ ТАУЭР”-ЫН 14 ДҮГЭЭР ДАВХАРТ П.ХИШИГБАЯР, Т.ДҮҮРЭН НАР ЭЗЭН СУУСАН Ч “ХЕРО” Б.БААТАР МӨНГӨӨ ШИЛЖҮҮЛСЭН НЬ ТОГТООГДЖЭЭ
2026-03-25 07:00:27
АН-ЫН ДОТООД СОНГУУЛЬД Х.БАТТУЛГЫН ФРАКЦ ХҮЧЭЭ ЗУЗААТГАЖ, О.ЦОГТГЭРЭЛИЙНХ "ЦАРЦАА"-ДСАН Ч ДУТУУДЛАА
2026-03-25 07:00:00
ШАТАХУУН НИЙЛҮҮЛЭЛТ БАГАСАХ СУРГААР ИМПОРТЛОГЧИД ЗОХИОМОЛ ЭРЭЛТ ҮҮСГЭЖ БАЙНА
2026-03-25 07:00:00
Г.АНУЗУЛ: ИРИНАТАЙ ХАМТ ХАЙРЛАЖ, ШАНАЛСАН БОЛОХООР “СҮҮЛЧИЙН БОРОО” ЖҮЖГИЙН ДҮРДЭЭ ХАМГИЙН ИХ ХАЙРТАЙ
2026-03-25 07:00:00
А.ИРЭЭДҮЙ: Би ээждээ хайртай, ээж байхаар би сандардаггүй сампингийн бодлогоо хурдан боддог
2026-03-25 07:00:00
“Намайг дагуулаад яваач” жүжгийн тасалбар худалдаанд гарлаа
2026-03-24 17:23:38
“Монголын байгалий гайхамшиг” үзэсгэлэн Япон Улсад дэлгэгдэнэ
2026-03-24 17:05:44
Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав
2026-03-24 16:58:30
Кремлийн музейд “Чингис хааны удмынхан ба оросууд” үзэсгэлэн нээгдлээ
2026-03-24 13:27:59
АТГ: Авлига, ашиг сонирхлын зөрчилд хамаарах 132 гомдол, мэдээллийг хянан шалгав
2026-03-24 12:45:44
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
2026-03-24 10:32:52
Гурван аймагт ой хээрийн түймэр гарчээ
2026-03-24 10:07:24
НИСЛЭГИЙН УХААЛАГ ПЛАТФОРМ SKYTRIP.MN НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2026-03-24 08:00:00
Б.ТҮВШИНДОРЖ:ЛАНТУУГИЙН ДҮРЭЭР МОНГОЛ ЭР ХҮНИЙ МӨН ЧАНАР, МОНГОЛ АДУУНЫ ХИЙМОРИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-03-24 07:10:25
БАРИМТ: ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНЭТЭЙ ХОЛБООТОЙ ГЭХ 11.1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГЭРЭЭ
2026-03-24 07:00:00
ХӨВСГӨЛ ДАЛАЙГААС МАШИНАА ГАРГАСАН ИРГЭН Т.БАТСУУРЬ: НУТГИЙН ЗАЛУУЧУУД НЭГДЭЭД ДАЛАЙД ОСОЛДСОН ӨВӨӨ, ХҮҮГИЙН ЦОГЦСЫГ ГАРГАЛАА
2026-03-24 07:00:00
Д.НАНДИНЦЭЦЭГ: Нүүрсний жолоочийн амьдрал машины бүхээгт л өнгөрч байна даа
2026-03-24 07:00:00
ЕРӨНХИЙ САЙД АСАН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ИЛЧИЛСЭН 900 ХУУДАС БАРИМТ ҮНЭН "БАЙГААСАЙ"
2026-03-24 06:59:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-03-24 06:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ 8 ХЭМ ДУЛААН БАЙНА
2026-03-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |