Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохлов гэдэг шиг та харшлыг дур мэдэн эмчлээд байгаа юм биш биз. Харшлын улирал эхэлж буйтай холбогдуулан "Энхдөлгөөн" эмнэлгийн клиникийн профессор, арьс, гоо заслын тэргүүлэх зэргийн их эмч Г.Дашиймаагаас харшлын талаарх алдаатай ойлголтууд болон урьдчилан сэргийлэх, эмчилгээний талаар тодрууллаа.
-Харшил юунаас үүсэж бий болдог вэ?
-Хүмүүс харшил гэхээр ерөнхийд нь ганцхан зүйл гэж ойлгоод байдаг. Харшлыг амьсгалын замын ба арьсны харшил гэж хоёр хэсэгт хуваадаг. Амьсгалын замын харшил бол ургамлыг тосоо гөвөх үед явагддаг. Энэ үеэр харшил ихэсдэг ба харшлын улирал гэж нэрлэдэг. Арьсны харшил бол арьсан дээр тууралт үүсгэдэг. Харшлууд янз бүрийн шалтгаантай байдаг. Тухайлбал, хоолноос, эмнээс, стрессээс гэх мэтээр харшлын шалтгаан олон бий.
-Амьсгалын замын харшлын үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?
-Амьсгалын замын харшил нь ургамлын тоосны харшил. Ургамлын тоосны харшлаар өвчилсөн үед илрэх шинж тэмдгүүд нь толгой өвдөх, нүд өвдөх. Харин нүд өвдөхдөө загтанаж улайх, нулимс урсах, нүд хавагнах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн хамар битүүрэх, нус гоожих, ядрах, сульдах зэрэг шинж тэмдэг илэрдэг юм. Эдгээр шинж тэмдгүүд даамжирвал хоолой нь загатнаж, сүүлдээ астам болж уушигны амьсгалын замыг бүхэлд нь хамардаг.
-Тэгвэл амьсгалын замын харшлаас хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой юм бэ?
-Урьдчилан сэргийлэхийн тулд юун түрүүнд оношлох ёстой. Хавар харшил нь намжмал байх үед гурван сард харшлын сорилоо тавиулах хэрэгтэй. Харшил хөдлөөгүй үед л харшлаа тогтоох ёстой. Харшил нь хөдөлсөн үед харшлын сорил тавиулах шаардлагагүй. Хүмүүс харшлын эсрэг эмийг эмчийн зааваргүй дур мэдэн уусан байдаг. Нэгдүгээрт, эм уусан тохиолдолд харшлын сорил буруу гарна. Хоёрдугаарт, харшил нь хөдөлсөн үед сорил тавиулбал цочролд орж ухаан алдах аюултай. Тиймээс харшил нь хөдөлсөн үед харшлын сорил тавьдаггүй.
-Монголчууд голио идвэл харшил эдгэрдэг гэдэг. Эмчийн зааваргүйгээр харшлыг эмчлэх боломжтой болов уу?
-Харшлаар өвчилсөн хүмүүс өөрсдөө дур мэдэж эмчилбэл хамгийн буруу. Яагаад гэвэл харшлын өвчнийг харшлын эмч нар ямар харшил гэдгийг олж тогтоон, хэрхэн эмчлэх, харшлах хүнс гэх мэтчилэн мэргэжлийн заавар зөвөлгөөнүүдийг өгч байж эдгэрдэг. Хүмүүс ямар мэдээллийг ямар эх сурвалжаас авч байна вэ гэдгээ анхаардаг байх хэрэгтэй. Хэн нь мэдэгдэхгүй хүнээс дам сонссон яриаг хэрэгжүүлэх нь аюултай. Голиог юу идэж, уусныг хэн ч мэдэхгүй. Голио хортой ч зүйл идэж болно. Хэрвээ тэгсэн бол голиог идсэнээрээ хорддог ч юм уу, аль эсвэл харшил нь илүү даамжрах хүндрэлүүд гардаг. Иймээс дур мэдэж харшлаа эмчлэхгүй байх хэрэгтэй.
-Ойрын жилүүдэд харшил нэмэгдэж, төрөл зүйл нь олширч байгаагийн шалтгаан юу вэ?
-Хүний амьдралын хэрэгцээнээс улбаатай юм. Нэгдүгээрт, харшлагч хүнсний тоо олширсноор ялгаж мэдэхгүй байна. Хоёрдугаарт, нойргүйдэл буюу хүмүүс эрт унтахгүй байгаатай холбоотой. Нойргүйдэл харшлын том шалтгаануудын нэг болоод байгаа. 22-02 цаг хүртэл дархлааны бүх системүүд идэвхтэй сайн ажиллаж хүний дархлааг дэмждэг. Дархлаагаа дэмжих хамгийн сайн арга бол унтах ёстой цагтаа унтаж хэвших юм.
-Ургамлын тоосжилтын улирлын үед хүмүүс юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
Ургамлын тоосыг модлог ургамлын, овьёос, арвай, улаан буудай, эрдэнэ шиш, буудайны төрлийн ургамал болон шарилж, хөл ургамал гэж ялгадаг. Ургамлын тоосжилтын үед авах арга хэмжээнүүд гэвэл унтахаасаа өмнө үсээ угаах, угаасан хувцсаа гадаа хатаахгүй байх, гадуур явахдаа маскаа сайн зүүх, шөнийн цагт цонхоо сайн хааж байх,гадуур өмссөн хувцсаа гэртээ ирээд солих, гадуур явсан бол гэртээ орж ирээд хамар, нармайгаа сайн угааснаар сэргийлэх боломжтой. Мөн харшлагч хүнсний зүйлээс зайлсхийгээрэй. Арьсны өвчтэй хүмүүсийн хориглох хоол хүнсэнд өндөг болон өндгөн бүтээгдэхүүн, хиам, утсан мах, бүх төрлийн хоол амтлагч, гаазтай ундаа, өнгөтэй жүүс, сироп, цитрус болон исгэлэн жимс, лаазалсан бүтээгдэхүүн, компот даршилсан хүнс, чихэр шоколад, зөөлөн чихэр, кофе, какао, савласан сүү, тараг, архи, пиво, дарс, мөн давс, сахар бага хэрэглэх зэрэг багтдаг.
Хүн харшилтай байна гэдэг гадаад орчиндоо дасан зохицох чадвар муудсаныг илтгэнэ. Харшлагч хүнснүүдийг хэрэглэхгүй байх тохиолдолд харшилд өртөх эрсдэлийг бууруулдаг
Г.ХЭРЛЭН
| Г.ДАШИЙМАА: Нойргүйдэл харшил үүсгэдэг |
|
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-19 14:27:05
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |