Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Япон Улсын Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Ш.Каваүчиг зургадугаар сарын 29-ний өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.
Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр “Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглээд Монгол, Японы соёлын харилцаа, иргэд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монгол Улсыг Япон Улсад сурталчлан таниулах чиглэлд идэвх, санаачлагатай ажиллаж байгаа Өргөмжит консул Ш.Каваүчи-д талархал илэрхийлэв. Мөн тэрээр энэ онд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой тохиож байгааг онцлоод “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил”-ийн хүрээнд олон арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
Өргөмжит консул Ш.Каваүчи хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан энэ оны наймдугаар сард “Соёл, урлагийн хамтарсан фестиваль” зохион байгуулахаар төлөвлөж буйгаа танилцуулж, энэ хүрээнд Япон Улсын улс төр, эдийн засаг, соёлын салбарын 170 гаруй төлөөлөл Монгол Улсад зочлон ирэх гэж буйг мэдээлэв. Тэрбээр “Ти болл”-ын спортыг Монгол Улсад түгээн дэлгэрүүлэхэд дэмжлэг хүсч, энэхүү спорт нь хүүхэд багачуудад багаар хамтарч ажиллах дадлыг олгох төдийгүй ёс зүйн хүмүүжил олгодог давуу талтай болохыг онцлов.
| Монгол, Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд соёл, урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулна |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |