Түвшинширээ сумын Соёлын төв дэргэдээ олон төрлийн дугуйланг хичээллүүлж байна. Сум орон нутгийнхаа хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, авьяасыг нь хөгжүүлэх зорилгоор ажилчдынхаа ур чадварт түшиглэн дугуйлангуудаа явуулдаг. Жижүүр нь үндэсний шагайн харвааг хүүхдүүдэд заадаг бол үйлчлэгч нь гар урлалын дугуйланг удирдан явуулдаг. Энэ жишгээр ажилтан тус бүр нэг дугуйланг хариуцан явуулдаг байна. Даралтат хөгжим, номын элч, найрал дуу, монгол өв соёл, шагайн харваа, бүтээлч багш зэрэг зургаан төрлийн дугуйлан хичээллүүлдэг бөгөөд цаашид бүжгийн дугуйланг явуулахаар төлөвлөжээ. Учир нь одоогоор мэргэжлийн бүжгийн багшгүй байгаа тухай Соёлын төвийн эрхлэгч Л.Гантуул ярилаа. Дээрх дугйланд сумын 80 гаруй хүүхэд хамрагддаг бөгөөд бүгд маш сайн, идэвх санаачилгатай оролцдог байна.
| Соёлын төвийнхөө дэргэд олон төрлийн дугуйланг хичээллүүлж байна |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |