• Өнөөдөр 2025-05-15

Хот хоорондын зарим чиглэлийн нийтийн тээврийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа

2022-04-13,   347

Нийт нутгаар цас орж, хүйтрэн авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж, Сэлэнгэ аймгийн нутаг Цайдам, Хустайн даваа, Баяндаваа орчмын замын нөхцөл байдал хүндэрсэн учир  орон нутаг болон Улаанбаатар хот талаас /Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн чиглэлд/ тээвэрлэлт гүйцэтгэхээр төлөвлөсөн найман чиглэлийн 215 зорчигчтой 29 автобусны хөдөлгөөнийг хязгаарлалаа.  Тасалбар бичүүлсэн иргэдийн төлбөрийг 100 хувь буцаан олгож, буцаалт хийхгүй иргэдийг маргааш замын нөхцөл байдлыг харгалзан тухайн цагуудад тээвэрлэхээр шийдвэрлэв. Иргэд онцын шаардлагагүй тохиолдолд дээрх чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.

Хот хоорондын зарим чиглэлийн нийтийн тээврийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлалаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188