• Өнөөдөр 2025-05-15

АТҮТ: Хустайн даваа чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа

2022-04-13,   412

   Нойтон цас их хэмжээгээр авто замын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж байна. Үүнээс үүдэн Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Хустайн давааны орчмын авто замын нөхцөл байдал хүндэрч тээврийн хэрэгслүүд цасанд сууж, том оврын ачаа тээврийн хэрэгслүүд зам тагласан байна. Үүнээс үүдэн тээвэрлэлтийн хэвийн нөхцөл алдагдаад байгаа тул онцын шаардлагагүй тохиолдолд тухайн чиглэлд зорчихгүй байхыг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.
 
 Орон нутгийн замд гарч буй иргэд тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг сайтар ханган хөдөлгөөний хурдыг замын нөхцөл байдалд тохируулан сонгох, жолооч зорчигчид аюулгүйн бүсийг тогтмол зүүх, шөнийн цагт гэрэл шилжүүлэх зэрэг арга хэмжээг авч зорчихыг анхаарууллаа.

АТҮТ: Хустайн даваа чиглэлд зорчихгүй байхыг анхаарууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188