• Өнөөдөр 2025-05-15

Эрэлч нохойн чадварыг нэмэгдүүлэх сургалт болж байна

2022-04-13,   248

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн сургалтын албанаас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын нохой хөтлөгчдийн давтан сургалтыг эхлүүлжээ. Аврагч нохой хөтлөгчийн ур чадварыг дээшлүүлэх, албаны эрэлч нохойн эрэн хайх, аврах ажиллагааны чадварыг нэмэгдүүлэх зорилготой тус сургалт 45 хоног үргэлжилэх юм байна. Сургалтад Архангай, Хэнтий, Сэлэнгэ, Өмнөговь, Орхон, Өвөрхангай, Булган, Төв аймгийн нийт 10 алба хаагч хамрагдаж байгаа аж. 

Эрэлч нохойн чадварыг нэмэгдүүлэх сургалт болж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188