• Өнөөдөр 2025-05-15

Хөдөө аж ахуйг дэмжих гурван хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн байна

2022-04-13,   574

Геополитикийн нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхий даяар улаанбуудайн хомсдол үүсэх эрсдэлтэй байна. Энэ үед Монгол Улс хаврын тариалалтад зориулж улаанбуудайн үрийг дотоодоосоо хангах бүрэн боломжтойг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрлэлийн яам мэдээллээ.

Хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкнуудаар дамжуулан олгож эхэлсэн байна. Засгийн газраас 400 тэрбум төгрөгийн зээл гаргахаар шийдвэрлэснээс газар тариалангийн салбарт 100 тэрбум, хүнсний ногоо тариалагчид 50 тэрбум төгрөгийн зээл олгох аж. Тухайлбал: ноолуур бэлтгэлд 150 тэрбум, ноос бэлтгэлд 25 тэрбум, арьс шир бэлтгэлд 15 тэрбум төгрөгийн зээлийг тус бүр хоёр жилийн хугацаатайгаар, харин гурил тэжээл бэлтгэл, үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатай олгож буй юм. ОХУ үр тариа, арвай, хөх тариа, элсэн чихэр зэрэг зарим нэр төрлийн хүнсний бараа, бүтээгдэхүүний экспортод түр хугацаагаар хориг тавиад байна. Энэ хүрээнд ХХААХҮЯ мах, гурилын нөөц бүрдүүлэх, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээ авахаар төлөвлөж байгаагаа мэдээлсэн юм.

Хөдөө аж ахуйг дэмжих гурван хувийн хүүтэй зээл олгож эхэлсэн байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188