• Өнөөдөр 2025-05-15

БНСУ-ын аялагчдыг визийн шаардлагаас чөлөөлөхөөр болжээ

2022-04-12,   1048

Аялал жуулчлалын салбарыг сэргээхэд Засгийн газар дараах таван арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ. Тодруулбал:
  • Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн тогтвортой үйл ажиллагааг хангахад зориулж 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх,
  • Аялал жуулчлалын салбарт бизнес эрхлэгчдийн Нийгмийн даатгалын шимтгэлийн болон Газрын төлбөрийн хуримтлагдсан 3 тэрбум төгрөгийн өр төлбөр төлөх хугацааг хойшлуулах,
  • 2023 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарлах, сурталчлах,
  • Агаарын тээврийн либералчлах арга хэмжээг хурдасгах,
  • Бүгд Найрамдах Солонгос Улсын аялагчдыг визийн шаардлагаас чөлөөлж, хил орчмын автомашинтай аяллыг дэмжих юм байна.

БНСУ-ын аялагчдыг визийн шаардлагаас чөлөөлөхөөр болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-12 13:44:39
    Зочин: ТИЙМЭЭ ЗӨВ ЗӨВ ИРЭЭД ЖООХОН ДОЛЛАР ЗАРЦУУЛАГ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-12 13:25:21
    zoljargal: sain bnuu viz meduulmeer bn
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188