• Өнөөдөр 2025-04-28

Мэнэнгийн хилчид ихэр охиныг өлгийдөн авчээ

2022-04-12,   494

   Хилийн цэргийн 0306 дугаар ангийн хариуцсан хэсэгт нутаглах малчин Амархүүгийн эхнэр Д.Лхамсүрэн нь энэ сарын 9-ний өдөр төрж, Мэнэнгийн хилчид ихэр охиныг өлгийдөн авчээ. Тодруулбал, ихэр охиныг ангийн Эрүүл мэндийн төвд ,ЭМТ-ийн дарга дэслэгч Б.Даваамягмар, ахмад С.Галбадрах, Матад сумын эх баригч эмч нар хамтдаа эсэн мэнд төрүүлсэн байна. Одоогоор эх, үрсийн биеийн байдал сайн байна гэж Монгол цэргийн нэгдсэн холбооноос мэдээллээ. 

Мэнэнгийн хилчид ихэр охиныг өлгийдөн авчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188