• Өнөөдөр 2025-04-26

Зам тээврийн ослын улмаас хоёр хүн нас баржээ

2022-04-11,   263

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн жижүүрийн утсанд энэ сарын 9-10-ны өдрүүдэд нийт 620 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 436 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд тав, орон нутагт ес нийт 14 хүн гэмтэж бэртсэн байна. Мөн ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь хохирсон байна. Тодруулбал, нийслэлд явган зорчигч мөргөсөн гурван осол бүртгэгдэж, гурван хүн гэмтсэн бол автомашин мөргөлдсөн хоёр осол бүртгэгдэж хоёр хүн гэмтжээ. Харин орон нутагт автомашин мөргөлдсөн нэг осол бүртгэгдэж хоёр хүн гэмтсэн бол явган зорчигч мөргөсөн гурван осол бүртгэгдэж, гурван хүн гэмтэж, нэг хүн нас баржээ. Үүнээс гадна орон нутагт автомашин онхолдсон таван осол бүртгэгдэж, дөрвөн хүн гэмтэж, нэг хүний амь хохирсон байна. Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 194, орон нутагт 50 нийт 244 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.
Зам тээврийн ослын улмаас хоёр хүн нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188