• Өнөөдөр 2025-05-15

Усанд боогдсон иргэнийг эсэн мэнд гаргажээ

2022-04-11,   511

     Усанд боогдсон иргэнийг эсэн мэнд гаргажээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн төвөөс зүүн урд зүгт 94 клометрт, Галт сумын төвөөс баруун зүгт 34 клометрт  Долоотын булан  гэдэг газар мал хураахаар явган явсан нэг иргэн усанд боогдсон дуудлага тус аймгийн Онцгой байдлы газарт иржээ. Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход, тус сумын харьяат 46 настай иргэн Сэлэнгэ мөрний салаанд усанд боогдсон байсныг гол гаталгаж, эрэг дээр эсэн мэнд гаргасан байна. 
 
      Үүнтэй холбогдуулан иргэдийг үер усны аюулаас болгоомжилж, сонор сэрэмжтэй байх мөн хуурайшилт ихтэй энэ цаг үед ил гал гаргахгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Усанд боогдсон иргэнийг эсэн мэнд гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188