• Өнөөдөр 2025-05-15

Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 59 дуудлага бүртгэгджээ

2022-04-11,   354

      Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 59, аврах ажиллагааны нэг дуудлага ирж, алба хаагчид иргэн, хуулийн этгээдийн 1.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Гал түймрийн дуудлагыг дүүргээр нь авч үзвэл Баянгол дүүрэгт тав, Баянзүрх дүүрэгт 14, Багануур дүүрэгт нэг, Налайх дүүрэгт нэг, Сүхбаатар дүүрэг найман, Сонгинохайрхан дүүрэг 20, Хан-Уул дүүрэгт дөрөв, Чингэлтэй дүүрэгт дөрөв дуудлагатай байсан байна.

   Хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан НОБГ, НБОГ, НМХГ, НЦУГ, дүүргийн Цагдаагийн газрын ЗЦХ, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа гэсэн нийт зургаан байгууллагын хамтарсан хөдөлгөөнт эргүүл нийслэлийн ногоон бүсэд ой, хээрийн түймэр болон өнжмөл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл хамгаалалтын үүргийг гүйцэтгэж байна.

      Тус эргүүл нь дөрөвдүгээр сарын 03-ны өдрөөс 10-ны өдөр хүртлэх хугацаанд давхардсан тоогоор 205 чиглэлд 160 гаруй алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалтыг хийж, гал түймэр гарч болзошгүй 16 зөрчлийг газар дээр нь арилгуулж, ногоон бүсэд зорчиж байсан 224 автомашин, 1140 иргэн, 45 айл өрх, 13 аж ахуйн нэгж байгууллагад сэрэмжлүүлэг зөвлөмж өгч ажиллалаа гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 


Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 59 дуудлага бүртгэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188