Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/758, А/197 дугаар тушаалаар шинэчлэн баталсан “Даатгуулагч (иргэн)-ийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацаа”-ны жагсаалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн.
Үүнтэй холбогдуулан эмнэлэг хөдөлмөрийн магадлалтай холбоотой хууль тогтоомж болон шинэчлэн баталсан өвчний жагсаалтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын гишүүд, нийт 200 гаруй эмч, мэргэжилтнийг хамруулсан сургалтыг 2022 оны гуравдугаар сард Баян-Өлгий, Дархан-Уул, Өмнөговь, Хэнтий аймгуудад бүсчлэн зохион байгуулсан.
Харин энэ удаад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход оролцож байгаа эрүүл мэндийн байгууллагын эмч нарыг чадавхжуулах, сургагч багш бэлтгэх сургалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
Уг сургалтад аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмч, салбар болон орон нутгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын гишүүд, эрүүл мэндийн байгууллагын Эмнэлэг хяналтын комиссын дарга, гишүүд, төрөлжсөн мэргэжлийн эмч, өрх, сумын эмч нар, нийт 170 орчим эмч, мэргэжилтнүүд оролцож байна. Сургалтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, НДЕГ-ын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс, Эрүүл мэндийн яамны дотор, зүрх судас, дотоод шүүрэл, ревматологи, бөөр, цус, мэдрэл, сэтгэц, мэс засал, гэмтэл, согог, арьс судлалын болон сүрьеэгийн мэргэжлийн салбар зөвлөлийн мэргэшсэн эмч нар оролцож хичээл зааж, сургалтад оролцогчдод мэдээлэл өгөв.
Энэхүү сургалт нь эмнэлэг хөдөлмөр, магадлалын талаар баримталж буй бодлого, эрх зүйн зохицуулалт тэр дундаа Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/758/А/197 дугаар хамтарсан тушаалыг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар эмч, мэргэжилтнүүдэд нэгдсэн ойлголт өгч, сургагч багш бэлтгэснээрээ иргэд, даатгуулагчдын хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоох, сунгах, цуцлах, ажлын цагийг богиносгох, хөдөлмөрийн нөхцөлийг солих магадлан шийдвэрлэх үйл ажиллагааг сайжруулахад чиглэж байгаагаараа ач холбогдолтой юм.
| Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтооход баримтлах шинэчилсэн жагсаалтыг мөрдөж байна |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |