• Өнөөдөр 2025-05-15

ИРГЭН: Башир аргаар биднийг бухимдуулахаа боль

2022-04-08,   466

  Төв талбай дээр болж буй жагсаалын үргэлжилж байна. Энэ үеэр залуус өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байна.
 
  Иргэн “Цар тахлын улмаас олон залуус хүндрэлтэй асуудлууд үүссэн. Энэ жагсаал бол залуус хараат бусаар нэгдсэн үйл ажиллагаа юм. Бидний шаардаж байгаа зүйл бол шаардлагагүй зардлуудаа тана, ажлаа хий. “Хуулийн дагуу эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлж эх орондоо аз жаргалтай амьдрах нөхцөлөөр хангаач” гэж тайван жагсаалаар илэрхийлж байна. Сайн харвал залуус монголд амьдрахаас илүү зугтах хүн их болсон. Өнөөдөр яагаад ийм байгаа юм бэ. Төрж өссөн газартаа амьдрах ямар ч боломж өгөхгүй болохоор залуус ирээдүйгээ бодож зугтаж байна. Зөвхөн дээдэст үйлчилдэг бүтэхгүй тогтолцоо, хуулиар хулгай хийдэг дээрэнгүй зан үнэхээр залуусын эцэстээ хүргэхэд нөлөөлж байна. Тайван жагсаалыг үймээн, самуун мэтээр зарим нэг хүмүүс үгүйсгэж, ашиглах зорилгоор ирсэн байна. Бүх зүйлийг улс төрийн ашиг сонирхол болгож ашигладгаа болих хэрэгтэй. Башир аргаар биднийг бухимдуулахаа боль” гэлээ.

ИРГЭН: Башир аргаар биднийг бухимдуулахаа боль
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188