• Өнөөдөр 2025-05-15

Х.НЯМБААТАР: Залуусын жагсаалаас үүдэлтэй "Үнийн өсөлтийн эсрэг" Ажлын хэсэг байгуулсан

2022-04-08,   670

   Хууль зүйн сайд Х.Нямбаатар Сүхбаатарын талбайд болж буй жагсаалд оролцож байгаа залуусын аюулгүй байдлыг хангах чиглэлийг цагдаагийн байгууллагад өгсөн талаар өөрийн цахим хаягт мэдээлэл хийсэн юм.
 
  Тэрбээр “Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй хэлж, байр сууриа илэрхийлэх бүрэн боломжтой.  Тэр ч байтугай нийгэмд болж буй аливаа асуудалд эсэргүүцлээ илэрхийлэх боломжтой. Миний бие  энэхүү жагсаалыг дэмжиж байгаа.  Жагсаалд оролцож буй залуус үнийн өсөлтийг эсэргүүцэж байгаа гэдгээ илэрхийлсэн. Мөн надад хандаж долоон шаардлагыг хүргүүлсэн. Энэхүү заалтуудыг Ерөнхий сайдад дамжуулж, ажлын хэсэг байгуулсан. Залуусын тавьж буй шаардлагуудаас дурдвал:
 
  Үнийн өсөлттэй холбоотой асуудлыг  хөндсөн. Үүнд маш олон зүйл нөлөөлж буйг ойлгох хэрэгтэй. Зөвхөн манай улсад бус дэлхийн бүх улсад нөлөөлж байгаа юм. Бид энэ асуудалтай холбоотой шийдвэрлэх  боломжуудыг, цаг тухай бүрд цаашид илүү хичээж ажиллах болно.
 
  Дараагийн тавьж буй зүйл нь авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдох ял шийтгэлийг чангатгах. Мөн хүн бүр хуулийн өмнө  тэгш эрхтэй байя. Цэцэрлэгийн хүртээмж зэрэг долоон асуудлыг хөндсөн. Хууль хяналтын байгууллагаас шалгалт хийхэд жагсаалд оролцож буй залуусын зарим нь зөрчил гаргасан.

  Залуус өөрсдийн үнэт зүйлсээрээ нэгдэж жагсаалд оролцох нь сайн хэдий ч улс төрийн нөлөө бүхий хүмүүс ашиглах вий гэж эмээж байна.  Мөн жагсаалтай холбоотой хууль бус үйлдлүүд илэрсэн. Архи согтууруулах төрлийн бүтээгдэхүүн хэрэглэсэн, гэрэл гаргах дэлбэрэх төрлийн бодисыг худалдсан зэрэг зөрчлүүд үүссэн байна.

 
  Миний зүгээс залуустаа хандаж хэлэхэд хуулийн хүрээнд, ямар нэгэн зөрчилгүйгээр жагсаалд оролцоорой гэж хэлмээр  байна” гэлээ.
 
 
 

Х.НЯМБААТАР: Залуусын жагсаалаас үүдэлтэй "Үнийн өсөлтийн эсрэг" Ажлын хэсэг байгуулсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-04-08 06:36:49
    Zochin: Ta nar chadakhgyi ee. Umnukh akh naraasaa surgamj avaad ******** gekheer zygeer l zailtsgaachikh. Uchnuun yum yariad l garch irsen. Yu ch khiisengyi. Ard tymniig nukh,chin darj, daramtlakhaas uur yu ch khiisengyi sh dee TA nar. Bosgonoosoo tsaadakhiig kharakhgyi, medrekhgyi khudlaa COVID ruu bykh buruug chikhseer suugaad ediin zasgaa unagaj duusch bgaa biz dee.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188