• Өнөөдөр 2025-05-15

Х.БУЛГАНТУЯА: Хүнсний гол нэрийн барааны үнэ 20.4 хувиар өссөн

2022-04-07,   775

    УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа “2019 онд ковид гараад бид хилээ хааснаас хойш чөлөөт эдийн засгийн гол механизмүүд ажиллахаа больж эхэлсэн. Эрэлт байлаа гэхэд нийлүүлэлт хумигдаж, бараа бүтээгдэхүүнээ авч чадахгүйд хүрсэн. Чөлөөт эдийн засаг руу “гар дүрж” үнийг баръя гэж байгаа нь хэцүү ч үүнээс өөр аргагүй. Хил нээгдсэн ч худалдаа, эдийн засаг хэвийн байдалдаа ороход дэлхий даяараа 1-2 жил зарцуулах болов уу. 2022 оны гуравдугаар сард шатахууны хомсдол үүсэхэд АНУ зэрэг 30 улс нийлээд 60 сая баррель нефтийг стратегийн нөөцөөсөө дэлхийн зах зээлд гаргасан. Үнийг барихын тулд дахиад стратегийн нөөцөөсөө нефть гаргах хэдэн улс байх вэ, бүү мэд. Тиймээс газрын тосны үнэ нэмэгдэх магадлалтай байна.
 
   Хоёрдугаарт, ОХУ, Украин дэлхийн улаанбуудайн 30, наранцэцэгийн тосны 80 хувийг экспортолдог. Эндээс үүдээс үнэ өсөх нь тодорхой гээд дэлхийн улс орнууд өөрсдийн тактикийг боловсруулж байна. 2022 оны хоёрдугаар сард НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага өмнөх оны хоёрдугаар сартай харьцуулахад хүнсний гол нэрийн барааны үнэ 20.4 хувиар өссөн гэсэн судалгаа гаргасан байна. Биднээс үл хамаарч дэлхий нийтээрээ ийм зүйл болж байгаа нь үнэн. Үүнд бэлтгэлтэй байх үүднээс ийм арга хэмжээ авах нь зөв. Энэ бол төр засгийн хийх ёстой ажил. Бараа бүтээгдэхүүний үнэ зургаан сар, жилийн дараа өссөний дараа  ард иргэд “Яагаад арга хэмжээ аваагүй вэ” гэж асуувал юу гэж хэлэх вэ. Тиймээс төр оролцож, үнийг барихаас өөр аргагүй болж байна” гэлээ.

Х.БУЛГАНТУЯА: Хүнсний гол нэрийн барааны үнэ 20.4 хувиар өссөн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188