• Өнөөдөр 2025-05-14

ШЕЗ-ийн ээлжит хуралдаанаар хоёр шүүгчийг чөлөөлөхөөр болжээ

2022-04-07,   309

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаанаар нэр бүхий шүүгчдийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжиж, шүүгчдийг чөлөөлөх тухай тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.
   Тодруулбал, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нь төрийн албанд 35 жил 11 сар, үүнээс шүүгчээр 27 жил найман сар ажилласан бөгөөд тэтгэвэрт гарах хүсэлтээ ирүүлсэн аж.
 
  Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс түүний чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч,  шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ. 
 
  Мөн Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун нь эрүүл мэндийн шалтгааны улмаас тодорхойгүй хугацаагаар эмчилгээнд хамрагдах болсон тул өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн аж. Шүүгч З.Шүрэнчулууны чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ. 
 
  Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаан үргэлжилж байна гэж ШЕЗ-өөс мэдээллээ.
 

ШЕЗ-ийн ээлжит хуралдаанаар хоёр шүүгчийг чөлөөлөхөөр болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188