• Өнөөдөр 2025-05-14

Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн сэтгэл зүйч: Би сурагчаа өмөөрч, үсээ хусаж байна

2022-04-07,   409

   Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн захирлын нөхөр хүүхэд зодож, бие махбодын хүчирхийлэл үйлдсэн талаар тус сургуулийн сэтгэлзүйч н.Болорцэцэг мэдээлсэн.
 
   Тэрбээр "12 дугаар сургуулийн захиралын нөхөр нь манай сургуульд Орос хэлний хичээлийн цагийн багшаар ажилладаг. Тэр багш хичээлийн цагаар сурагчыг зодсон. Үүнийг ангийн хүүхдүүд гэрчилдэг. Энэ талаар сургуулийн захиралтай уулзаж асуухад үл тоож, үг хэлээр доромжилсон" хэмээн билээ. 
 
  Улмаар Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн сэтгэлзүйч н.Болорцэцэг энэ төрлийн асуудлыг тэвчиж чадахгүй болохоо илэрхийлж,  БШУЯ-ны гадаа үсээ хусаж, тэмцлээ илэрхийлсэн юм. 
Тэрбээр үсээ хусуулах үедээ "Монголын ирээдүй болох хүүхдүүдэд хүчирхийлэл үйлдэхийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Би тэмцлээ илэрхийлж үсээ хусаж байна. Энэ асуудалд гомдолтой байна. Тиймээс БШУ-ны сайд Л.Энх-Амгалантай биечлэн уулзаж, асуудлыг хөндөнө. Эцсээ хүртэл явна" гэлээ.
 

Дархан-Уул аймгийн 12 дугаар сургуулийн сэтгэл зүйч: Би сурагчаа өмөөрч, үсээ хусаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188