• Өнөөдөр 2025-05-14

Б.БОЛОР-ЭРДЭНЭ: E-mongolia аппликейшны албан ёсны фэйж хуудсыг хакердуулсан мэргэжилтнүүдэд хариуцлага тооцсон

2022-04-07,   458

  Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ өнөөдөр E-mongolia аппликейшны талаар мэдээлэл өгсөн юм
 
  Тэрбээр “Анх Е-mongolia аппликейшныг  олон иргэн хэрэглээсэй гэсэн бодолтой байсан бол өнөөдөр хүртээмжийн тухай илүү анхаарч ажиллаж байна.  Алслагдсан сум, дүүрэгт амьдардаг иргэд төрийн энгийн үйлчилгээг авахын тулд маш их цаг хугацаа зарцуулдаг. Энэ асуудлыг л шийдвэрлэж, тэдний хэрэглээг цахимжуулах нь бидний зорилго юм. Манай улс Кибер аюулгүй байдлын тухай хуулийг 2021 оныг арванхоёрдугаар сард баталсан. Саяхан болсон E-mongolia аппликейшны албан ёсны фэйж хуудсыг алдсан асуудлыг хоёр хоногийн хугацаанд шийдвэрлэсэн. Энэхүү хэргийг бид маш том дохио гэж харж байна. Үүнтэй холбоотой мэргэжилтнүүдэд хариуцлага тооцсон. E-mongolia фэйсбүүк хуудасны нэр хэд хоногийн өмнө солигдож, эргэн хэвийн байдалдаа орсон.  Мөн энэ оны тавдугаар сарын 1-ээс Кибер аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Цаашдаа бид цахим үйлчилгээг цогцоор ашиглах бүрэн боломжийг бүрдүүлэхэд зорин ажиллаж байна.
Үндэсний хэмжээнд цахим програмыг тогтвортой авч явах залуусыг бэлдэх зорилгоор E-mongolia академийг байгуулахаар төлөвлөсөн
 
  Өнгөрсөн онд Засгийн газраас хуулинд өөрчлөлт оруулан хоёр шинэ яамыг байгуулахаар болсон. Өмнө нь яам байгаагүйгээс болж олон улсад давхардсан хөрөнгө оруулалт хийгдсэн гэдэг судалгаа гарсан. Үндэсний хэмжээнд цахим програмыг тогтвортой авч явах залуусыг бэлдэх зорилгоор E-mongolia академийг байгуулахаар төлөвлөсөн” гэлээ.

Б.БОЛОР-ЭРДЭНЭ: E-mongolia аппликейшны албан ёсны фэйж хуудсыг хакердуулсан мэргэжилтнүүдэд хариуцлага тооцсон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188