• Өнөөдөр 2025-05-14

Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж чадаагүй шалгуулагчид дахин шалгалт өгөх боломжтой

2022-04-07,   531

   2022 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт/ЭЕШ/-ын журмын 1 дүгээр зүйлийн 1.5, 1.6 дахь заалтыг үндэслэн 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ны монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж чадаагүй болон босго онооны болзол хангаагүй шалгуулагчид дахин бүртгэлд хамрагдах боломжтой.

   Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл дөрөвдүгээр сарын 13-ны 09:00 цагт эхэлж, дөрөвдүгээр сарын 20-ны 18:00 цагт дуусна гэж Боловсролын Үнэлгээний Төвөөс/БҮТ/ мэдээллээ.

   Шалгуулагчид eyesh.eec.mn линкээр бүртгүүлэх аж.
 
   ЭЕШ өгч буй сурагчид, иргэд заавал монгол хэл бичгийн шалгалтыг өгч байж дараагийн шалгалтдаа орох эрх нь нээгдэнэ.

   Уг хичээлийн эхний шалгалтыг дөрөвдүгээр сарын 2-нд авсан бөгөөд дүн оноог 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр eyesh.eec.mn цахим хуудсанд байршуулахаар болжээ.


Монгол хэл бичгийн шалгалтад хамрагдаж чадаагүй шалгуулагчид дахин шалгалт өгөх боломжтой
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188