• Өнөөдөр 2025-05-14

Авлигын эсрэг сургалтад 462 хүнийг хамрууллаа

2022-04-07,   292

    Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 1-нд авлигын хор аюулыг таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх, авлигын эсрэг хуулийг сурталчлан сургалт явуулжээ. Нийт 462 албан тушаалтныг хамруулж, авлигын хор хөнөөлийг ухуулан таниулах сурталчилгааг 85 мянга орчим өрхийн 428 мянга гаруй хүнд түгээсэн байна.
 
   Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Налайх, Багануур дүүргүүдэд “Таны эрх, таны оролцоо-Авлигад үгүй гэж хэлье” иргэдэд зориулсан соён гэгээрүүлэх өдөрлөгийг зохион байгуулжээ. Налайх дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч, багш 280, иргэд 340 гаруй, Багануур дүүргийн ЕБС-ийн ахлах ангийн багш, сурагч 300, иргэд 260 гаруй, нийт дээрх хоёр дүүргийн 1180 орчим хүнийг хамрууллаа гэж АТГ-аас мэдээлэв.

Авлигын эсрэг сургалтад 462 хүнийг хамрууллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188