Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллагын хувьд зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалсан мөн банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-уудын зээлийн хүү, түүнтэй холбоотой үйлчилгээний шимтгэл, хураамжийн зохицуулалтыг тодорхой болгосон Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журмыг СЗХ-ны ээлжит долдугаар хуралдаанаар баталлаа.
Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар нийт тусгай зөвшөөрөлтэй 534 ББСБ-аас 92.9 хувь нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Үүнээс 326 ББСБ нь зээлийн үйл ажиллагааг дагнан эрхэлж байна. Сүүлийн жилүүдэд ББСБ-ууд нь дэвшилтэд технологид суурилсан зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлж тэр хэмжээгээр харилцагчдынх нь тоо өмнөх оны мөн үеэс 69.5 хувиар, зээлдэгчдийн тоо 2.1 дахин өссөн нь цаашид уг зээлийн бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Санхүүгийн зохицуулах хороо энэхүү зээлийн бүтээгдэхүүнээс үүсэх эрсдэлийг бууруулах зорилгоор Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журамд ББСБ-ууд нь мэргэжлийн ёс зүйтэй байх, шимтгэл хураамжийг өндөр тогтоохгүй, зээлийн хүүг шимтгэл, төлбөр хэлбэрээр тооцохгүй, зээлийн хүүг ашигласан хугацаагаар тооцох, зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээллийг нийтэд ил тод мэдээлдэг байх, зээлдэгчээс гэрээнд тусгагдаагүй шимтгэл, хураамж төлөхийг шаардахгүй байхаар тусгалаа. Үүний зэрэгцээ ББСБ-ууд нь дэвшилтэд технологид суурилсан /финтек/ зээлийн бүтээгдэхүүн гаргах тохиолдолд СЗХ-нд бүртгүүлэх, зээлдэгчийг өрийн дарамтад орохоос урьдчилан сэргийлж финтек зээлийн бүтээгдэхүүнд өр, орлогын харьцааг харгалзан үзэх, харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангасан технологийн шийдлийг нэвтрүүлэх зэрэг харилцагчийн эрх ашгийг хамгаалсан зохицуулалтыг бүрдүүллээ. Мөн зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний шимтгэл, хураамжийг өндөр тогтоосон ББСБ-уудад СЗХ-ноос бууруулах санал хүргүүлэх, бууруулаагүй тохиолдолд тухайн ББСБ-ын шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авахаар тусгав.
Ийнхүү журам баталснаар ББСБ-ын зээлийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтыг илүү тодорхой болгох, зээлийн үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг бууруулах, харилцагчийг өрийн дарамтад орохоос урьдчилан сэргийлэх, финтек зээлдэгчдийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлал болон харилцагчдын эрх ашгийг хамгаалсан чухал ач холбогдолтой боллоо.
| Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамжийг өндөр тогтоосон ББСБ-уудад бууруулах шаардлага хүргүүлнэ |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |