• Өнөөдөр 2025-05-11

Өнөөдөр “Дэлхийн эрүүл мэндийн өдөр” тохиож байна

2022-04-07,   480

   Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь Женевт 1948 оны 6-р сард НҮБ-ын Дэлхийн эрүүл мэндийн анхдугаар чуулганаар албан ёсоор байгуулагдсан бөгөөд жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгож тогтоосон байдаг. 
 
  1950 оноос эхлэн дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг “Дэлхийн эрүүл мэндийн өдөр” болгон дэлхий дахинаа тэмдэглэдэг уламжлал тогтсон.

  Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь олон улсын эрүүл мэндийн асуудал, дэлхийн хүн амын эрүүл мэндийг хамгаалахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг Нэгдсэн Үндэсний Байгууллагын тусгай салбар байгууллага, Швейцар улсын Женев хотноо төвлөрөн үйл ажиллагаагаа явуулдаг, эгнээндээ 193 орныг нэгтгэсэн байдаг.

 

     Архивын баримтаас үзэхэд, анх ДЭМБ-д гишүүнээр элсэх тухайн үеийн нэрээр БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах яамны хүсэлтийг МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны хурлаас зөвшөөрч, 1961 оны есдүгээр сарын 18-ны өдөр 312 тоот тогтоол гаргаж байжээ. Улмаар Монгол Улс, ДЭМБ-ын хамтын ажиллагаа 1962 оны дөрөвдүгээр сарын 18-наас эхлэн өнөөг хүртэл 60 жилийн түүхэн замналтай юм.

  Энэ хугацаанд ДЭМБ нь Монгол Улсад халдварт өвчнийг бууруулах, лабораторийн албыг хөгжүүлэх, эх, нялхсын эрүүл мэнд, дархлаажуулалт зэрэг үндсэн чиглэлийн 32 сая ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж хамтран ажиллаж иржээ.

 

 

Өнөөдөр “Дэлхийн эрүүл мэндийн өдөр” тохиож байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188