• Өнөөдөр 2025-04-11

Нөөцийн мах 468 дэлгүүрээр борлуулагдаж байна

2022-04-06,   486

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар нөөцийн махны кг тутамд нь 900-1100 төгрөгийн дэмжлэгийг батлагдсан төсөвтөө багтаан олгохыг ХХААХҮ-ийн сайдад үүрэг болгожээ. Тодруулбал, "КОВИД-19" цар тахлын улмаас 2022 оны нөөцийн мах бэлтгэсэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардал өссөн тул үхэр, хонь, ямааны махны нэг кг тутамд 900-1100 төгрөгийн дэмжлэг олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн байна. Нийслэлийн хүн амын хаврын улирлын хэрэгцээнд зориулан үхрийн ястай мах 8900 төг/кг, хонины ястай мах 8300 төг/кг, ямааны ястай мах 7100 төг/кг үнээр есөн дүүргийн 468 дэлгүүрээр худалдаалж байна.

Нөөцийн мах 468 дэлгүүрээр борлуулагдаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188