• Өнөөдөр 2024-04-28

Нийтийн эдэлбэр талбайд зөвшөөрөлгүй газар барьсан гараашийг чөлөөлөх ажил үргэлжилж байна

2022-04-06,   360

Сонгинохайрхан дүүргийн 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэр талбайд зөвшөөрөлгүй газар ашиглаж байсан контейнер, гараашийг чөлөөлөх ажил үргэлжилж байна. Тус ажлын хүрээнд одоогийн байдлаар 15-р хорооны 251 гарааш, 16-р хороо 149 гарааш, чингэлэгийг буулгаж, талбайг чөлөөллөө. Энэхүү талбайд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай болон Нийслэл, дүүргийн холбогдох албан тушаалтнууд ажилласан байна. Тэд тохижилтын ажлын зураг төсөлд иргэдийн саналыг тусгах, хэрхэн өөрчлөлт оруулах талаар ажлын талбайд нөхцөл байдлыг үнэлэн оршин суугчид болон объект эзэмшигчидтэй уулзсан юм. Сонгинохайрхан дүүргийн 1-р хороолол орчмын 60 байршилд нийт 1559 ширхэг тоосгон болон бетон гарааш, контейнер, төмөр зөөврийн чингэлгийг буулгаж, газар чөлөөлөхөөр төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд 9.5 га газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэн иргэдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.

Нийтийн эдэлбэр талбайд зөвшөөрөлгүй газар барьсан гараашийг чөлөөлөх ажил үргэлжилж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188