Биеийн тамир, спортын улсын хорооны харьяа, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв / САУЭШТ /-өөс спортын салбарын эрдэмтдийн уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулав. Уулзалтад Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг болон спортын салбарын 32 эрдэмтэн, судлаач хүрэлцэн ирж тулгамдаж буй асуудлаар санал бодлоо солилцлоо.
Энэхүү арга хэмжээнд САУЭШТ-ийн дарга Б.Эрдэнэваанчиг “ОХУ, БНСУ-ын спортын шинжлэх ухааны институттэй хамтын ажиллагааг өрнүүлэхийн сацуу дотоодын их дээд сургуулиудын боловсон хүчний нөөц, материаллаг баазад тулгуурлан судалгаа хийж, эрдэм шинжилгээний ажилтнуудыг давтан сургах чиглэлээр ажиллаж буйгаа” онцлов. Спортын салбарын эрдэмтдийн уулзалт цаг үеэ олсон, үр дүнтэй болохыг оролцогчид онцгойлон дурдаж байна.
Арга хэмжээнд Биеийн тамир, спортын улсын хорооны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл хэлсэн үгэндээ “Спортын шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ, туршилтын ажлыг сайжруулахад төрийн зүгээс удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт гэсэн чиглэлээр дэмжлэг үзүүлэх боломжтой. Эдгээр дэмжлэгийг дараах хоёр журмын хүрээнд үзүүлнэ. Удирдлага зохион байгуулалтын дэмжлэг нь судалгаа, шинжилгээ, туршилтын ажил хийх асуудлын талаар шийдвэр гаргах, судалгааны ажлын ач холбогдлыг харгалзан судалгаа хийх ажлыг зохион байгуулах, орон нутгийн биеийн тамир, спортын байгууллага, ажилтан хууль тогтоомжийн хүрээнд боломжтой дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах чиглэл өгнө.
Санхүүжилтийн дэмжлэг нь судалгааны ажил хийх асуудлын талаар шийдвэр гарган гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг гэрээний дагуу олгоно. Эрдэмтэн, судлаач нарын хийсэн судалгаа, шинжилгээ, туршилтын ажлаас гарсан үр дүнг практикт нэвтрүүлж, Биеийн тамир, спортын салбарын хүний нөөцийн хөгжил, чадавхжуулалтыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаа” онцоллоо. Харин эрдэмтдийн зүгээс САУЭШТ-ийн дэргэд Эрдэмтдийн зөвлөл байгуулах санал гаргаж байна. Мөн судалгаа шинжилгээний тэргүүлэх чиглэлээ тодорхой болгож, төрөөс дэмжлэг үзүүлэх ёстой гэлээ.
| Спортын салбарын эрдэмтдийн уулзалт боллоо |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |