• Өнөөдөр 2024-04-28

Хоршоогоороо дамжуулан ноолуураа борлуулах боломжтой болжээ

2022-04-05,   349

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа “Хөдөө аж ахуйн бирж” орон нутагт загвар хоршоог хөгжүүлэх зорилгоор менежментийн дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг чанараар ангилах, анхан шатны тордолт хийх, түүхий эд бэлтгэлийн мэргэжилтэн бэлтгэх сургалтыг зохион байгуулж, хоршооны гишүүдийн ноолуурыг стандартын дагуу бэлтгүүлж, биржээр арилжаалах бэлтгэл хангах ажлыг зохион байгуулж байгаа аж. Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо суман дахь "Баялаг гүрэм" хоршоо Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан Монголын үндэсний томоохон үйлдвэрлэгч болох “Сор кашемир” ХХК-д өөрсдийн бэлтгэсэн 100 богц боловсруулаагүй ноолуурыг биржийн арилжаанд оролцох замаар сумаасаа шууд борлуулсан байна. Малчид дундын зуучлалгүй өөрийн хоршоогоороо дамжуулан сумаасаа үндэсний үйлдвэрт түүхий эдээ шууд борлуулж болох тогтолцооны эхлэл болжээ.

Хоршоогоороо дамжуулан ноолуураа борлуулах боломжтой болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188