• Өнөөдөр 2025-05-14

Х.БАТ-ЯЛАЛТ: Үнийн өсөлт, худалдаачдын эрх ашгийн төлөө жагсана

2022-04-05,   430

   “Монголын худалдаачдын холбоо” ТББ-аас энэ сарын 18-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах “219” жагсаалын талаар мэдээлэл хийсэн юм.
 
    Монголын худалдаачдын холбоо ТББ-ын төлөөлөл Х.Бат-Ялалт “Бид энэ сарын 18-нд “219” гэдэг жагсаал зохион байгуулахаар болсон. Нэрний утга нь гэвэл  төр засаг ард иргэдийнхээ эдийн засгийн баталгааг хангасан байх ёстой гэж Үндсэн хуулийн 219 дэх заалт байдаг. Гэвч өнөөдөр бид ямар ч эдийн засгийн баталгаагүй, өрийн дарамтад амьдарч байна. Тиймээс бид энэ сарын 18-нд үнийн өсөлт, худалдаачдын эрх ашгийг хамгаалахын төлөө жагсаал зохион байгуулах гэж байна. Энэхүү жагсаалд зөвхөн худалдаачид биш эдийн засгийн баталгаагүй бүх иргэд ирж оролцоосой гэж хүсэж байна. Бид эх орноосоо зугтаж болохгүй, харин тэмцэх хэрэгтэй. Авилга хээл хахуульд автсан эрх баригчдад хариуцлага тооцох хэрэгтэй” гэв.

Х.БАТ-ЯЛАЛТ: Үнийн өсөлт, худалдаачдын эрх ашгийн төлөө жагсана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188