• Өнөөдөр 2024-04-27

Өнжмөл шар өвсний 15 удаагийн түймрийг унтраажээ

2022-04-05,   332

Нийслэлийн хэмжээнд өнгөрөгч гуравдугаар сарын 11-ээс энэ сарын 04-нийг хүртэлх хугацаанд аюулт үзэгдэл, ослын нийт 93 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Алба хаагчид гал түймрийн утаажилтын бүсээс 177 иргэнийг гаргаж, хоёр тэрбум төгрөгийн өмч хөрөнгийн авран хамгаалжээ. Мөн ногоон бүсэд хяналт, шалгалт хийж байгаа хөдөлгөөнт эргүүлийн хамтарсан багийнхан 15 удаагийн өнжмөл шар өвсний түймрийг унтрааж ажилласан байна. Он гарсаар өнөөдрийг хүртэл ахуйн гал түймрийн 632, ой, хээрийн түймрийн нэг, аврах ажиллагааны 35 буюу нийт 668 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.8 хувиар өссөн үзүүлэлтэй байгаа аж.

Өнжмөл шар өвсний 15 удаагийн түймрийг унтраажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188