• Өнөөдөр 2025-05-14

Цагаан будааны үнэ өнгөрсөн оноос 130 хувиар өсжээ

2022-04-05,   699

  Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тарифын судалгааг сар бүр хийдэг ба 2021 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн үнийг 2022 оны мөн үетэй дараах байдлаар харьцуулсныг  МҮЭХ-ноос  танилцууллаа.
 
        Улаанбаатарт худалдаалж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох:
 
-цагаан будаа нэг кг нь 3000₮ байсан бол 6900₮ болж 130 хувиар
-шар будаа нэг кг нь 2800₮ байсан бол 5000₮ болж 78,6 хувиар
-үхрийн ястай мах 12000₮ байсан бол 14000₮ буюу 16,7 хувиар
-үхрийн цул мах 14000₮ байсан бол 16000₮ буюу 14,3 хувиар
-адууны мах 20 хувиар
-сүү 2900₮ байсан бол 3700₮ болж 27,6 хувиар
-ургамлын тос 5500₮ байсан бол 8100₮ болж 47,3 хувиар
-элсэн чихэр  2800₮ байсан бол 5320₮ болж 90 хувиар
-монгол төмс 1200₮ байсан бол 1440₮ болж 20 хувиар
-лууван 50 хувиар
-сонгино 75 хувиар
-тахианы мах 22,4 хувиар
-шатахуун АИ-92 1450₮ байсан бол 2390₮ болж 64,8 хувиар
-дизель түлш 2190₮ байсан бол 3130₮ болж 42,9 хувиар
-газ 970₮ байсан бол 1855₮ буюу 91,2 хувиар тус тус өсжээ.
-Мөн нэг ам.доллар 2022 оны 3-р сард 2850₮ байсан бол 14 хоногийн дараа буюу өнөөдөр 3200₮ болсон гэв.

Цагаан будааны үнэ өнгөрсөн оноос 130 хувиар өсжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188