-Барилгын салбарын хэмжээнд анх удаагаа практикт суурилсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн жишиг танхим танай төв дээр нээгджээ. Уг танхимд ямар дадлага сургуулилт хийж байна вэ?
-Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвөөс ЖАЙКА Олон Улсын байгууллагатай хамтран 2017 оноос хойш таван жилийн хугацаатай “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын менежмент, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлсэн. Уг төслийн хүрээнд ЖАЙКА-гаас бүрэн тоноглол бүхий жишиг танхимыг манай төвд байгууллаа. Энэ бол барилгын салбарын хэмжээнд анх удаагаа практикт суурилсан жишиг танхим гэдгээрээ онцлогтой юм. Энд олон улсад хэрэглэгдэж байгаа орчин үеийн хөдөлмөрийн аюулгүй байдлын тоног төхөөрмжүүдийг суурилуулж өгсөн. Тухайлбал, VR төхөөрөмжийг ашиглан ослыг бодит мэтээр мэдрэх, өндрийн бүс аюулгүй ажиллагааг ханган ажиллах талаар турших боломжтой. Түүнчлэн анхны тусламж үзүүлэх, ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх, эрсдлийг үнэлэх чадамжид суралцах ур чадварыг жишиг танхимаас суралцах боломжтой.
Нэг ёсондоо Барилгын салбарын жишиг танхимд онол практикийг нэг дороос хослуулан эзэмшиж авах нь цаг хугацаа хэмнэх, илүү мэдлэг хуримтлуулах, дадлага, туршлагаа улам бэхжүүлж, чадавхжуулах боломж бүрдэж байгаа юм.
-Сургалт, дадлагыг ямар давтамжтай хийж байна вэ. Зөвхөн барилгын салбараас гадна бусад иргэд, ажилтнууд дадлага хийх болоомжтой юу?
-Бид уг танхимд онол болон практик сургалтыг сар бүр тогтмол зохион байгуулдаг. Танхимд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар мэдлэг олгох мэдээллийн самбар байршуулахаас гадна суралцагсдад видео хичээлүүд хүргэгдэж байгаа. Эндээс бүхий л мэдээллийг унших, үзэж судлах боломжтой. Энэ жишиг танхимд барилгын салбарын инженер техникийн ажилтнууд болоод ажил олгогчдод сургалт, дадлага хийх боломжтой юм. Манай сургалтад ажил олгогч эзэд сүүлийн жилүүдэд түлхүү хамрагдаж байна. Энэ нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал ямар чухал болохыг ажил олгогч нар биеэр мэдэрч, ойлгож, барилгын талбай дээр гарч болох эрсдэл, аюулгүй ажиллагааг урьдчилан харж, сэргийлэх, цаашид үйл ажиллагаандаа ХАБЭА-г сайтар мөрдүүлэхэд чухал ач холбогдолтой.
-ХАБЭА-н сургалтыг ямар багш нар зааж, сургадаг вэ. Боловсон хүчний хувьд хангалттай нөөц бий юу?
-Олон улсын стандарт, шинэ технологийг эзэмшсэн сургагч багш нар сургалт, дадлагыг мэргэжлийн өндөр түвшинд зааж байна. “ЖАЙКА” -тай хамтарсан төслийн хүрээнд ХАБЭА-н сургагч багш бэлтгэх курс сургалтыг 2021 онд нэг жилийн хугацаанд холбогдох төр захиргааны байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Сургалтыг, ХНХ-ийн Сайдын А/370-р тушаалаар батлагдсан журамд нийцүүлэн, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мөчлөг, барилгын талбайн зохион байгуулалт, аюулгүй ажиллагаа, өндрийн аюулгүй ажиллагаа, насанд хүрэгчдийн сургалтын онцлог, заах арга зүй гэсэн нийт 96 цагийн хичээлийн хөтөлбөртэй хэрэгжүүлэхээс гадна Япон улсын ХАБЭА-н тэргүүн туршлагаас хослуулан боловсруулсан гарын авлагуудыг ашиглан явуулснаараа онцлогтой юм. Эдгээр багш нар маань Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дадлыг бий болгож хэвшүүлэх, барилгын салбарын ажиллагсдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, Япон улсын хөдөлмөр аюулгүй байдлын жишиг стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна. Нийт ХАБ-ын сургагч 66 багш бэлтгэгдэж байгаагаас одоогоор 22 багш төгсөөд, хичээлээ орж байна. Багш нарын хувьд барилгын салбарт анхдагч үндэсний хэмжээний багш нар болж байгаагаараа онцлогтой. Хөдөлмөрийн аюулгүй байдал талаасаа мэргэшсэн, нөгөө талдаа сургагч багшаар мэргэшсэн төлөөлөл бэлтгэгдэж байна гэсэн үг.
Ярилцсанд баярлалаа
| Н.АМАРТҮВШИН: Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтанд ажил олгогч эзэд түлхүү хамрагдаж байна |
|
У.ХҮРЭЛСҮХ: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
2026-03-17 14:11:57
Энэ онд батлагдсан зураг, төсөвтэй 8664 нэгж талбарт газар чөлөөлөх ажил үргэлжилж байна
2026-03-17 12:29:07
ӨНӨӨДӨР ГУРВАН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАНА
2026-03-17 11:16:51
Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026-03-17 11:10:15
ЖҮЖИГЧИН Д.ГАНЦЭЦЭГ: НАДААС ОГТ ӨӨР СОНИН СОДОН ДҮРҮҮДЭД ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ҮЗМЭЭР САНАГДДАГ
2026-03-17 10:26:04
ЦАГ АГААР: УЛААНБААТАР ХОТОД 5 ХЭМ ДУЛААН
2026-03-17 09:54:16
Төв аймгийн зарим суманд малын шүлхий өвчин гарчээ
2026-03-17 09:49:15
ҮС, ЗҮС НЬ ШОРОО БОЛСОН ТЭР ЖААХАН ОХИНЫГ ОРОС ХЭЛТЭЙ ТЭГЭЭД ХАЧИН САЙХАН ДУУЛЧИХДАГ ГЭЖ ХЭН САНАХ ВЭ
2026-03-17 08:30:09
АН-ЫНХАН УИХ-ЫН ДАРГЫН ЭСРЭГ АКЦЛААД ЭХЭЛБЭЛ АРДАХ ЗАХИАЛАГЧ НЬ АРДЫН НАМЫНХАН ӨӨРСДӨӨ БАЙДГИЙГ ТҮҮХ ГЭРЧИЛНЭ
2026-03-17 07:00:00
М.ОЮУНГЭРЭЛ: МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН ХҮНИЙ БИЕИЙН АРЬС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ҮХЖИЖ ЭХЭЛДЭГ
2026-03-17 07:00:00
А.АРИУНЗАЯА: "ЦООХОР САР" ЖҮЖИГ ЭВ ЭЕ БОЛ ЭНХ ТАЙВНЫ ТУЛГУУР, БҮХНИЙ ДЭЭД ХҮЧ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХ ЗОРИЛГОТОЙ
2026-03-17 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-17 07:00:00
ТУВТ “ТАТУУЛСАН” П.САЙНЗОРИГ
2026-03-17 07:00:00
"Түүний буруу" жүжгийг гурван удаа дахин толилуулна
2026-03-16 16:18:58
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-03-16 14:50:50
2026-03-16 14:00:00
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
2026-03-16 13:47:26
Оскарын 98 дахь удаагийн наадам эхэлж, эхний шагналтнууд тодорлоо
2026-03-16 12:40:35
Монгол Улсад 2026 онд олон улс, тив, дэлхийн найман тэмцээнийг зохион байгуулна
2026-03-16 12:31:34
Н.НОМТОЙБАЯР: Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барьна
2026-03-16 12:09:07
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
2026-03-16 12:02:54
Б.ЭНХБАЯР: Л.Оюун-Эрдэнийн дотор хоёр, гурван хүн байх шиг байна, өөртэйгөө зөрчилддөг. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна гэж үзэж байгаа
2026-03-16 11:59:47
Х.БАТТУЛГА: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг сайн хэлэлцэх хэрэгтэй, би дэмжихгүй байгаа
2026-03-16 11:42:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний сайдаас буух өргөлдлөө өөрийн хүсэлтээр өгсөн
2026-03-16 11:38:37
Э.БОЛОРМАА: Хилийн хориг тавих миний хувьд эмзэглэх асуудал биш
2026-03-16 11:36:56
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
2026-03-16 09:38:26
ТАНИЛЦ: УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
2026-03-16 09:31:46
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2026-03-16 09:31:02
МАН-ЫН ЗАЛУУ ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ БОСОЖ ЭХЛЭХ ҮҮ
2026-03-16 07:00:43
БУЙРЫН ЗАГАСЧИН ГЭР БҮЛ
2026-03-16 07:00:25
ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ
2026-03-16 07:00:00
М.САРАНГУА: "АЛДУУЛ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ГЭРЭЛЭЭ БОЛ ГҮН МЭДРЭМЖТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ
2026-03-16 07:00:00
Г.НАСАНТОГТОХ: ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ЭРҮҮЛ АМАРЖИХАД НЬ ТУСЛАХ ГЭЖ “ЭЭЖҮҮД” АППЛЕЙКШНЫГ БҮТЭЭСЭН
2026-03-16 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-03-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |