• Өнөөдөр 2025-05-14

50 мянган нүхэн жорлонг ашигтай бактераар ариутгахаар төлөвлөжээ

2022-04-04,   348

   Нийслэлд тулгамдаж буй олон асуудлын тэргүүн эгнээнд гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлон бичигддэг. Улиг болсон ч улирал нь болохоор хөрсний бохирдлыг хотын удирдлагууд гэнэт санадаг гэдэгтэй хэн ч маргахгүй. Нийслэлийн байгаль орчны газраас хөрсний бохирдол, доройтлыг бууруулах хэлтэс байгуулж буй талаар мэдээлэв.
 
  Түүгээр ч зогсохгүй тус хэлтсийнхэн эхний ээлжид хийх ажлаа танилцуулсан байна. Нийслэлд 145 мянга 900 модон жорлон байгаагаас гүн бохирдолтой 50 мянган жорлонд тэд эхний ээлжид ашигтай бактери, ариутгал халдваргүйжүүлэлт хийхээр төлөвлөжээ. Энэ мэдээллийн дараа иргэд цахим хуудастаа үзэл бодлоо илэрхийлэв. Иргэд "Албаныхан нийслэлийн төсвийн мөнгийг үргүй зарах нэгэн ажил сэджээ. Үр дүнгүй ажил хийж, өндөр төлбөр авах нь. Ашигтай бактери гэх сүржин нэртэй боловч айлуудад ямар ч ашиггүй ажил болох вий" гэх зэргээр үзэл бодлоо илэрхийлсэн байна. Нийслэлийн байгаль орчны газрын үзэж байгаагаар, энэхүү ажлыг үргэлжлүүлж, цаашид бүх модон жорлонд бактери хийх бөгөөд судалгаанд үндэслэн био, эко жорлонгоор солих төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.
 
   Өнөөдрийн байдлаар гэр хорооллын 200 мянган өрхийн нүхэн жорлонг ариутгах хөрсний бохирдлоос сэргийлэх зорилгоор ашигтай бактери үржүүлэх аргаар ариутгал халдваргүйтгэлийн ажил зохион байгуулах юм байна. Энэ ажилд хэдэн төгрөг төсөвлөх нь хараахан тодорхой болоогүй байгаа ажээ.

50 мянган нүхэн жорлонг ашигтай бактераар ариутгахаар төлөвлөжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188