Япон Улсын Засгийн газраас коронавирусын цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглүүлж, Төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд олгож буй эмнэлгийн тоног төхөөрөмжийн дээжийг хүлээлцэх арга хэмжээ өнөөдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд зохион байгуулагдав.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Япон Улсаас Монголд Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Кобаяши Хироюки болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн дээжийг гардуулан өгөх ёслолын арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн салбарт үнэтэй хөрөнгө оруулалт хийж салбарын хөгжилд бодитой дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа Япон Улсын Засгийн газарт талархлаа илэрхийллээ.
Мөн Монгол Улсын Эрүүл мэндийн яамны нэр дээр хүлээн авах тоног төхөөрөмж, хэрэгслээс өнөөдрийн байдлаар цусны хийн анализатор, автоклав, унтуулгын аппарат, судас тодруулагч зэргийг хүлээн авч нийслэл Улаанбаатар хотын дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд болон улсын хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлдэг төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, тусгай мэргэшлийн төвүүдэд хуваарийн дагуу олгож, ашиглаж эхэлсэн байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд тэмдэглэв.
Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки хэлэхдээ тус Төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд нийт санхүүжилтийн 60 орчим хувийг Эрүүл мэндийн яаманд олгохоор шийдвэрлэж нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг олгож байгаадаа баяртай байгаагаа онцлохын сацуу дээрх тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслүүд монгол хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Тусламжийн хүрээнд мэс заслын үед хэрэглэгдэх оношилгооны С хэлбэрт рентген аппарат гурав, унтуулгын аппарат нэг ширхгийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд гардуулан өгсөн ба тус төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах эмнэлгийн хамт олны нэрийн өмнөөс талархлаа илэрхийллээ.
| Эмнэлгийн тоног төхөөрөмжийг ГССҮТ-д гардуулан өглөө |
|
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |