• Өнөөдөр 2024-05-11

Зүүнбаян өртөөг өргөтгөхөөр болжээ

2022-04-04,   318

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын ерөнхий инженер С.П.Старцев тэргүүтэй Ажлын баг Сайншанд, Зүүнбаян өртөөний өргөтгөл, Сайншанд  зангилааг хөгжүүлэх асуудлаар гуравдугаар сарын 30-нд Дорноговьд ажиллажээ. Ажлын багийнхныг аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, аймгийн Засаг даргын орлогч Г.Март болон холбогдох албаны хүмүүс хүлээн авч уулзан, харилцан санал солилцсон байна. Монгол Улсын төмөр замын талаар баримтлах бодлогод тусгасан зорилтын дагуу томоохон хэмжээний ордуудыг холбох дэд бүтцийн сүлжээ байгуулах зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Сайншанд өртөө”-ний замын хөгжлийг зангилаа өртөө хэлбэрээр өргөтгөж хөгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. Зүүнбаян өртөөг өргөтгөх төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар “УБТЗ” ХНН-ийн ажлын багийнхан танилцуулсан бол уг асуудлыг шийдвэрлэхэд ажлын хэсгүүд хамтарч ажиллахаар болов. Өртөөг өргөтгөснөөр 2030 он гэхэд Сайншанд, Зүүнбаян өртөөгөөр дамжин тээвэрлэх ачаа эргэлт 34-40 сая тонн хүртэл  нэмэгдэх төлөвтэй байгааг гэж орон нутгаас мэдээллээ.

Зүүнбаян өртөөг өргөтгөхөөр болжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188